Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд нутаг болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний 5000 даваад байна. Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, тус улсад амиа алдсан хүний тоо 3419-д хүрч, 20 426 хүн гэмтэж бэртэж, 5775 байшин барилга нурсан байна. Сирийн Идлиб, Алеппо, Хама, Латакиа, Ракка мужуудад 1600 гаруй хүн амиа алджээ.
3.5 сая хүн нэрвэгдсэн гэж урьдчилан тооцоолж буй Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн аюулд нэрвэгдсэн тус улсын ард иргэдэд УИХ-ын гишүүн Ч.Ундрам эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр “I extend my heartfelt condolences to the peoples of Turkey and Syria on the devastation and the tragic loss of lives occasioned by the earthquake. My prayers go out to the survivors, and especially those trapped under the rubble. I pray help reaches them soon. #PrayForSyriaTurkey” гээд энэхүү аймшигтай, харамсалтай явдал тохиолдсон хүмүүс, тэдний гэр бүл, анд нөхөд, тус улсуудын нийт ард иргэдэд гүн эмгэнэл илэрхийлье гэжээ.
Ташрамд сонирхуулахад өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 4.34 цагт БНТУ-ыг зорин нисээд байна.













