• Latest
  • Trending
‘Бандааш’ Бат-Эрдэнэ, ‘Сүнс’ Мөнхцэцэг нар сонгогчид, парламентын хурлаа шившигт хутгасандаа уучлалт гуйх ёстой

‘Бандааш’ Бат-Эрдэнэ, ‘Сүнс’ Мөнхцэцэг нар сонгогчид, парламентын хурлаа шившигт хутгасандаа уучлалт гуйх ёстой

2020-11-22
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

‘Бандааш’ Бат-Эрдэнэ, ‘Сүнс’ Мөнхцэцэг нар сонгогчид, парламентын хурлаа шившигт хутгасандаа уучлалт гуйх ёстой

by admin
2020-11-22
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0
‘Бандааш’ Бат-Эрдэнэ, ‘Сүнс’ Мөнхцэцэг нар сонгогчид, парламентын хурлаа шившигт хутгасандаа уучлалт гуйх ёстой

Иргэдийг ‘бандааш’-тай бүү хэл жинсэн өмдтэй ч нэвтрүүлдэггүй Төрийн ордонд залрагсдаас үе үе ‘бандааш’-ны асуудал дэгддэг нь сонин. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Муратын ‘бандааш’ ч үгүй зураг дэлгэгдэж байв. Дараа нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын ‘бандааш’-тай байсан эсэх асуудал шуугиан дэгдэж, “өмсөөд гарсан” гэж өөрөө мэдэгдэл хийж байсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан өрөөндөө, бүр шуурхай хурлын үеэр ‘бандааш’-аа тайлсан дуулианд холбогдож байв. Гэтэл өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн, Сахал’ Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын 2021 оны төсвийг батлах цахим чуулганд ‘бандааш’-тайгаа оролцож, улстөрчдийн’бандааш’-ны асуудлыг түүчээлэв.

Бандааштай, айрагтай баталсан анхны ‘согтуу, ёс зүйгүй’ төсөв
Ирэх онд төсвийн орлого тасалдах гээд, алдагдалтай төсөв батлагдах гээд дээр дооргүй бухимдалтай, хажуугаар нь хэсэг бүлэг нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөг илүү гаргачих гээд ядаж байхад ‘хар бандааш’-тай нэг нөхөр л аягатай айраг барьчихаад босож харайгаад байсан нь Ж.Бат-Эрдэнэ байв. Өнөө ‘Сахал’ ч улсын төсвийг бандааштай баталсандаа гэмшсэн, гирэвшсэн янзгүй ‘Уг нь ёс зүйгээ бодоод зангиа хүртэл зүүсэн юмсан’, ‘Гонжоомтой жомбоолтой биш. Харин ч түмнээ хүндэлж зангиа зүүсэн шүү. Хаха’ гэж доромж утгаар пээдэлзэх аж. Тэгснээ ‘Xүүхдийнхээ дуртай шарсан төмсийг нь хийж өгье дөө’ хэмээн ‘гонжоом’-той зургаа цахим хуудастаа оруулж даапаалав. Хамгийн хоржоонтой нь мань ‘Сахал’ Ж.Бат-Эрдэнэ ард түмний өмнө хууль батлахдаа ‘бандааш’-тай, хүүхдийнхээ өмнө хоол хийхдээ албаны хувцастай байдаг ажээ. Уг нь төрөө хүндэлбэл, эсвэл хүсвэл өмд өмсөх зав түүнд байдаг нь эндээс харагдана.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Жирийн иргэдийг “бандааш”-тай бүү хэл жинсэн өмдтэй ч нэвтрүүлдэггүй Төрийн ордонд залрагсдаас үе үе “бандааш”-ны асуудал дэгддэг нь сонин шүү

Тийм ээ, улс даяар хөл хориотой, бүгд гэртээ байгаа. Гэртээ “бандааш”-тайгаа суугаа хүмүүс бишгүй л бий. Гэхдээ төрийн түшээ хүн бүхэл бүтэн улсын төсөв батлах чухал асуудал хэлэлцэж байхад, тэгээд бас ажлын өдөр, өдрийн 14:00 цагт “бандааш”-тайгаа түмний өмнө сууж байдаг нь ямар гээчийн ёс зүй вэ. Үнэхээр л гэртээ байнга “бандааш”-тайгаа байж гэмээнэ тухтай байдаг, басхүү “бандааш”-тайгаа байж гэмээнэ оюун санаа нь сийрэг ажилладаг юм бол босон суун өндөлзөж, “хар бандааш”-аа олон нийтэд гайхуулахгүй байх байсан юм.

Бас “Ордонд оруулдаггүй айргаа дэргэдээ тавиад онлайн хуралдаж байна. Болно байгаа” хэмээн жиргэсэн нь ч “бандааш”-наас дутахгүй асуудал. Яагаад ордонд айраг оруулдаггүй вэ. Айраг бол согтууруулах ундааны нэг төрөл. Тиймээс төрийн түшээдийг халамцуу хууль батлуулахгүй гэсэндээ оруулдаггүй юм. Хөл хорионы үед УИХ цахимаар хуралдаж, гишүүд гэр гэрээсээ оролцож байгаа боловч хууль батлах процесс явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн ордоны чуулганы танхимд мөрдөгддөг дүрэм журам цахим чуулганд ч мөрдөгдөх ёстой. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ’“бандааш’-тайгаа цахим чуулганд морилж, айраг ууж, халамцах зуураа хууль баталсан нь ёс зүйн том асуудал. Найранд уригдаад аяга айраг амсаад харьж яваа хүнийг тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон гээд жолоо барих эрхийг жилээр нь хасдаг биш бил үү. Тэгвэл Ж.Бат-Эрдээ айраг аяга аягаар нь уучихаад төр жолоодолцож байхад яагаад хэн ч хариуцлага ярихгүй байгаа юм бэ.

‘Хууль батлалцаж л байвал гэртээ байгаа хүн бандааштай байна уу, чармай шалдан байна уу, хэнд падлий байна’ гэнэ үү
Түүнчлэн ард түмэн Төрийн ордонд сууж байгаа хүмүүсийг төр гэж хүндэлдэг. Гэтэл төр нь түмнийхээ өмнө ‘бандааш’-аа гялалзуулаад сууж байж болох юм уу. Тэгвэл заавал төрийн ёслол хүндэтгэлийн хувцас өмсөж ‘гангарах’, албаны хувцас өмс гэж лоозондох хэрэг байгаа юм уу. Төрийн алба хашдаг хэн бүхэнд сардаа нэг нэг ‘хар бандааш’ тараадаг болбол хувцсанд зарцуулдаг төсвийн мөнгө хэмнэгдэх юм биш үү.

Үүнээс гадна Ж.Бат-Эрдэнийг өмгөөлж, хаацайлагсад нь ‘Хууль батлалцаж л байвал гэртээ байгаа хүн бандааштай байна уу, чармай шалдан байна уу, хэнд падлий байна’ гэж илт зөвтгөх давалгааг өрнүүлж байна. “’Булганы айраг ч сайхан даа’, ‘Мужик, хээгүй эр’ ч гэх шиг. Тэд ч бас ийн пялдага өмгөөлөл хийхдээ ‘бандааш’-тай сууцгааж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Хамгийн гол нь тэд ийм маягаар ‘Яг л байгаагаа, хээгүй’ нэр зүүлгээд хариуцлагаас мулталж байгаад асуудал нь байгаа юм. Гэтэл энэ бол ёс зүйг чухалчилдаг улсад энэ бол ноцтой асуудал. Жишээ нь, Японы парламентийн гишүүн дотуур хувцасны загвар өмсөгчтэй зургаа авхуулсныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээн огцорч байсан. Чухамдаа манай ард түмэн ёс зүй шаарддаг байсан бол Ж.Бат-Эрдэнэ хэдэнтээ огцрох болзол хангасан баймаар.

Төрийн ордоны чуулганы танхимд мөрдөгддөг дүрэм журам цахим чуулганд ч мөрдөгдөх ёстой. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ ‘бандааш’-тайгаа цахим чуулганд морилж, айраг ууж, халамцах зуураа хууль баталсан нь ёс зүйн том асуудал

Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гэж ер нь хэн бэ. ‘ТМС’-ийн арьс нэхийний ангийн атаман байхад нь ОХУ руу сургуульд явуулсан. Тэгээд яасан, ОХУ-д сурах нэрээр есөн жил ганзагын наймаа хийж, тарваганы арьс хэдэн мянгаар нь хил давуулан зөөсөн. Хойноос ирмэгцээ ‘Ашид Эрдэнэ’ компани байгуулж, хотын гудамжнуудыг зарлалын самбараар дүүргэсэн. Автын ч билүү, механик ч бил үү, инженер мэргэжлээ бараг л мартаж, бизнес хөөж явахад нь гэнэт л намаас нь Авто тээврийн газрын дарга болгож, төрд оруулсан. Дараа нь Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичиг болгож, дэвшүүлсэн. Тэгээд Монголын төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр гэх хоёр том байгууллагын ТУЗ-ийн даргаар ажиллуулсан. Тухай бүрт нь тендер будлиулсан, бусдад давуу эрх олгосон, цавчаа хийсэн асуудлууд яригдаж байсан ч тэгсгээд намжсан. Бүр УИХ-ын гишүүн болгож, бас давхар дээл нөмрүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайд болгосон. Гэтэл удирдаж буй яаманд нь онц ноцтой хүн амины хэрэг гарч, аргагүйн эрхэнд дуртай дургүй огцруулсан. Хувийн амьдралынх нь талаар ч сайн юм дуулддаггүй. Эхнэр Д.Отгонсүрэн нь ‘Чойжин ламын сүм музей’-н захирал болоод тус музейн хананы хөх тоосгонуудыг хуулж авч, сүүлийн үеийн улаан тоосгоор солиод, түүхэн өвд тооцогдох тэр хөх тоосгонуудыг хувийн хауснуудын камен зуух болгож, зарсан асуудал дэгдсэн ч бас л чимээгүй болсон. Өнгөрсөн хавар ‘Сүнээ’ гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуур нэр холбогдож, тэдний тэврэлдсэн, цээж нүцгэн зургууд нь цахим орчноор нэг тархсан. Бас л эсрэг намын пи-ар гэгдээд дарагдсан. Энэ бүхэн нь мартагдаж, тэр өнгөрсөн сонгуулиар дахиад л УИХ-ын гишүүнээр сонгогдоод гарч ирсэн. Одоо байгаа байдал нь ‘бандаа’-тайгаа хууль батлаад сууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд хариуцлага тооцож, ёс зүй шаардахгүй юм уу Г.Занданшатар дарга аа. Эсвэл бүр Төрийн ордон ч ‘бандааш’-тай суухыг нь зөвшөөрчих юм уу, яршиг. Түүнээс гадна онлайн хурал гэдэг нэрээ УИХ-н гишүүд ёстой л нэг нүцгэн гүйхгүй байна. УИХ-н шинэ гишүүн Мөнхцэцэг мөн л камерны өмнө зургаа өлгөж УИХ-н даргаа ‘хулхидаад’ хүүхдээ бүүвэйлсэн шиг явж байх жишээтэй. Төр барих эрх мэдлийг ард түмэн тэдэнд өгөхдөө ингэж эргүүтнэ гэж яаж мэдэхэв. УИХ-н хурлын гишүүний оронд 76 мануухай суулгачаад сууж байсан нь дээр ч юм уу. Энэ мэт буруу үзэгдэл нь нийгэмд ямархан буруу үлгэр дуурайлал болж байгаа нь төсөөлөшгүй. Залуу үе ингэж хуурч болдог юм байна, гишүүд ч гэсэн ингэж даргаа хулхиддаг шүү дээ юун сүртэй юм гэвэл бид чинь юу гэж хэлэх болж байна вэ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.