• Latest
  • Trending

Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат: Ирж буй жилийн өнгө, засал номын талаар…

2023-01-31
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, March 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат: Ирж буй жилийн өнгө, засал номын талаар…

by admin
2023-01-31
in ЗӨВЛӨГӨӨ
0

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 21-нд тохиож буй. Бид ирж буй жилийн өнгө, засал номын талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.

-Усан туулай жилийн ерөнхий өнгө болон шороон үхрийн зурлагын талаар яриагаа эхэлье. -Энэ жилийн шинийн 1-н ангараг гараг, цагаан нохой өдөр, есөн улаан мэнгэтэй, мод суудалтай, арвидахын барилдлагатай өдөр тохиож байна. “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилд өег цатгалан, хүмүүн өвчин үгүй, сэтгэл амар амгалан болмуй гэж жилийн гол өнгө буужээ. Айлчилж буй жилийг шороон үхрийн зурлагаар шинждэг.

YOU MAY ALSO LIKE

Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг сувиллууд

Жолоочдод цаг агаарын онц байдлын талаар сэрэмжлүүлэг хүргэлээ

Үхрийн толгойн өнгө нь хөх, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан, ходоод нь цагаан байна. Үхрийн зурлагад цэнхэр өнгө голлосон нь бороо хур элбэгтэй, өвс ногоо, цэцэг их дэлгэрэхийг бэлэгдэнэ. Энэ жилийн дундуур өвс ногоо сайтай, улирал бүрийн эхээр хур ихтэй, салхи шуурга ихтэй, улирлын сүүлээр хур бага байна. Үхэр хариулаач нь өвгөн хүмүүн байгаа учир настай хүмүүст ээлтэй, залууст дунд зэрэг, нялхаст ширүүвтэр жил гарах нь. Ширүүн, чанга жил гарна гэхээр нялхас болгон өвчин зовлон ороохын нэр биш. Жилийн өнгийг олон янзаар тодорхойлж болно.

-Жилийн онцлох заслын талаар? -13, 25, 37, 49, 61, 73, 85 настай хүмүүсийн жил орж байна. 13, 73 насанд төрсөн жил нь хүү махбодтой болдог учраас бие махбодыг энхрийлүүштэй. 25, 85 насанд төрсөн жилийнх нь нөхөр махбод гарч байгаа тул зовлон, жаргал ээлжлэн ирнэ гэж үздэг. Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтүй тэргүүтнийг айлтгавал машид тустай. 37, 97-ны жил орж буй хүмүүсийн төрсөн жилийн дайсан махбодтой учраас Улаан юм, Цэгмэдийн Чого, Лусын дором уншуулбал сайн. 49-ний жил эх махбодтой тул Нит, Жадамба, гурван гүрэм уншуулах. 61, 109 настай хүмүүс Мянган цагаан шүхэрт, Ширнэн, Цэнд тэргүүтнийг уншуулах хэрэгтэй.

Түүнчлэн: Шороонд суусан хүмүүс суудал өнцгийн засал Огторгуйд суусан бол огторгуйн үүд хаалгах засал
Уул болон хийнд суусан хүмүүс өнцөг засал Төмөрт суусан хүмүүсийн хийморь доошоо харсан байдаг тул Хийморийн сан гэх мэт номыг уншуулах нь зүйтэй. Туулай жилийн хар нохойн ам зүүн зүгт байна. Хар нохойн ам руу мөр, зүгээ гаргаж болдоггүй. Энэ жил усанд суусан хүний цог хийморийн зүг зүүн зүгт таарч байна. Зүгээ гаргахдаа цог хийморийнхоо зүг рүү гараад, буян хишгийнхээ зүгээс ирдэг. Хар нохойн ам зүүн зүгт байгаа тул усанд суусан хүмүүс урд зүгт гараад, хойд зүгээс гэртээ орох юм.

-Цагаан жилийн засалд ямар ном айлтгадаг вэ? -Туулай жилд хулгана жилтэй хүмүүсийн цагаан жил буюу логар жил тохиож байна. Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, Мянган цагаан, Арван Хангал тэргүүтнийг уншиж заслаа хийлгэвэл зохилтой. Туулай жилд хонь, гахай жилтнүүдийн ивээл жил гарч байна. Тиймээс алс явах, их үйл хийхэд анхаарч, ивээл жилийн засал хийлгэнэ.

-Хүмүүс зурхайч ламд ямар асуудлаар ихэвчлэн ханддаг вэ? -Цагаан сар дөхөхөөр хүмүүс ирж буй жилийн өнгө, тухайн жилийн заслаа асуухаар ханддаг. Мөн харш, ивээл жил, суудал өнцөгдсөн эсэх, мэнгэ голлосон уу зэргээр асууна. Тиймээс ерөнхий жилийн үзлэг, шаардлагатай заслыг нь хэлж өгдөг.

-Хүмүүс заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэхийг эрмэлздэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? – Бурхан багшийн Рид хувилгаан үзүүлсэн сайн өдөр тул буян хийвэл 1000 дахин үрждэг хэмээн шинийн 15-ны дотор заслаа хийлгэхийг хүмүүс эрмэлздэг. Эрэгтэй хүн жилээ угтдаг, эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг. Тиймээс эрэгтэй хүн нар буцдаг арванхоёрдугаар сарын 22-ноос эхлээд жилийн заслаа хийлгэвэл тустай. Эмэгтэй хүн жил гарсны дараа урд жилийн заслаа хийлгээд, араас нь гарч буй жилийн заслыг хийлгэвэл ач тус нь илүү. Мөн жилийн заслыг нэг удаа хийлгээд орхичих нь өрөөсгөл. Шинийн 15-ны дотор багтаана хэмээн адгахгүйгээр арванхоёрдугаар сарын 22-ноос хойш нэг заслаа хийлгээд жилийн дундуур, сүүлээр дахин заслаа хийлгэх нь зүйтэй. Номд жилийн эхэнд, шинийн 15-ны дотор заавал хийлгэх ёстой гэж айлтгасан зүйл байхгүй.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.