2020 оны УИХ-н сонгуульд хиншүү үнэртүүлж шатсан, томоохон ялагдал хүлээж улс төрийн тавцангаас арчигдах дээрээ тулсан ШИНЭ намын дарга Батзандан хаа явааг сураглаж үзлээ. Тэрээр чамгүй тоглогч тул зүгээр суусангүй аж. МАН-ынхантай сэм уулзаж, дарга нартай тохиролцож чадсан уу ямартай ч Авсралтийн элчин сайдын зөвлөх гэж даруухан албан тушаал аваад тус улсыг зорьсон гэнэ. УИХ, Орон нутгийн сонгуульд дараалан үзээд ч бараагүй нөхдүүд ийнхүү Гадаад явдлын яам хавьцаа орогнох нүхээ малтдаг мода дэлгэрсэн бололтой. Бусад нөхдүүдийн сураг ч энэ хавьцаа сонсогдох төлөвтэй байна.

Ёстой л поп нөхөр хаа ч явсан албан тушаалтайгаа юмаа даа. Ж.Бат-Эрдэнэ гэж ах нь овсгоотой дүүгийнхээ буянаар ямар ч төрийн үед том албан тушаалд очдог. Монголын цахилгаан холбоо ТӨҮГ-н гүйцэтгэх захирал ч хүртэл хийж байсан нэгэн. Батзандан бол нэг авах сайн талтай. Тэрээр ойрын хүрээнийхнээ хэнийг ч бай ямар нэгэн аргаар консулын газарт шургуулчихна, өөрөө улс төр хийж ‘чарлаж байгаад’ ядаж л консулын газарт зөвлөхөөр буух сүйхэйтэй ч гэхүү зальтай ч гэхүү амьтайгаа л нөхөр дөө.













