• Latest
  • Trending
Ж.Үйлст: Хартай хүмүүс 10-15 жилээр богино насладаг

Ж.Үйлст: Хартай хүмүүс 10-15 жилээр богино насладаг

2023-01-21
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, May 1, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ж.Үйлст: Хартай хүмүүс 10-15 жилээр богино насладаг

by admin
2023-01-21
in ЗӨВЛӨГӨӨ, ЯРИЛЦЛАГА
0
Ж.Үйлст: Хартай хүмүүс 10-15 жилээр богино насладаг

“Хайртай бол хартай” гэх гэр бүлийн бичигдээгүй хууль, хэвшмэл ойлголт бидний дунд бий. Гэр бүл салалт, хосын харилцаа хөндийрөх зэрэг асуудал нь ихэнхдээ хардалтаас үүддэг байна. Бид хардах эмгэгт автсан хүмүүст сэтгэл зүйн хувьд ямар шинж тэмдэг илэрдэг, үүнээс хэрхэн гарах, өөрийгөө хамгаалах талаар сэтгэл зүйч Ж.Үйлстэй ярилцлаа.

-Хардалтын хоёр төрөл байдаг гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

YOU MAY ALSO LIKE

Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг сувиллууд

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

-Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог бол хэвшмэл хардалтын хувьд тухайн хүний зан байдлаас хамаардаг. Ихэнх хүмүүсийн хувьд хардалтыг үзэн яддаг. Хартай хүний дэргэд үлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Гэр бүл салалтын 60 хувь нь хардалтаас шалтгаалдаг гэх судалгаа байдаг. Үл итгэлцэлтэй холбоотой асуудал эзэлж байна гэсэн үг.

Хардалт өнгөц харахад гэр бүлд байх ёстой хэм хэмжээ мэт харагдавч цаанаа маш их хор уршгийг дагуулах нь бий. Нэг ёсондоо хардах өвчин даамжирсаар сэтгэцийн эмгэг байдалд шилжиж “Хардах солиоролтой” /анагаах ухааны нэр томъёо/ болдог. Ийм хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог гэхэд хилсдэхгүй.

-Хартай хүн бусдыг худалч мэтээр хүлээж авдаг-

-Хартай хүн зан байдлыг хувьд ямар хандлагатай байдаг вэ?

-Хардах эмгэгтэй хүмүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байдаг. Мөн өөрийнхөө бодлыг бусдад тулгадаг, дарангуйлагчийн шинжтэй байх нь нийтлэг. Эдгээр шинж тэмдгүүд бол гол төлөв эрчүүдэд ажиглагддаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд илүү сул дорой байдлаар илэрдэг. Их гомдоллодог, хэрүүл нэхдэг, итгэлгүй, заргач байхаас гадна, үг хаядаг, өөнтөгч байх нь нийтлэг.

Өнөөдөр юу хийснийг чинь нэг бүрчлэн сонирхож, чиний эргэн тойронд байгаа эсрэг хүйстнүүдийн талаар нэгд нэгэнгүй мэдэж байхыг эрмэлздэг, найзуудтай чинь дотно холбоотой байхыг хүсдэг. Хаана, хэнтэй юу хийж байгааг чинь үргэлж шалгаадаг, утсаар ярьж байхад чинь чих тавин анхааралтай сонсдог, чамайг гадаад үзэмжиндээ анхаарахад илт дургүйцдэг, бусдын нүдэнд өртүүлэх дургүй бол хардах эмгэгтэй хүнтэй учирсан байна гэсэн үг.

Хартай хүмүүс ганцхан хайртай хүнээ хардах биш бусдыг худлаа ярьж байна гэх мэтээр боддог. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд итгэх итгэл байдаггүй. Мөн хайртай хүнийхээ баяр баясгалантай байгааг харж чаддаггүй. Сөргөөр хүлээж аваад байдаг.

-Хартай хүнтэй хамт байх нь нөгөө хүндээ ямар сөрөг үр дагавартай вэ?

-Найз нөхөд, танилын хүрээлэлгүй болно. Хартай хүмүүс нөгөө хүндээ, надгүй бол чи юу ч биш гэдэг ойлголтыг үгээр, үйлдлээр мэдрүүлэхдээ гарамгай сайн. Гол шалтгаан нь би өөрөө харддаг гэдгээ ойлгодоггүй. Намайг хардахад хүргээд байгаа. Тиймээс энэ хүнийг барих ёстой гэж бодохоор дарамт үзүүлдэг гэсэн үг. Мөн сексийн хувьд маш идэвхтэй байхыг эрмэлздэг. Бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол ч байна. Эсвэл бүр дур хүсэл нь буурах тохиолдол бий.

-Хардаж харамлах нь нөгөө хүнээ өөрөөсөө түлхэх үндэс болдог-

-Тэгвэл хардуулж байгаа хүмүүс сэтгэл зүй, зан төлвийн хувьд ямар өөрчлөлттэй болдог вэ?

-Хардуулж байгаа хүмүүс аливаа юмнаас дөлөмтгий болж нэг л хэвийн баригдмал болчихдог. Найз нөхөд, хамт олноосоо хөндийрч, өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн болно. Хардалтын давхар хамаарлаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд бий болох боломжтой. Хардуулахаас зайлсхийх гэж худлаа ярьж эхэлнэ. Тэдэнд хэдий үнэн явдал тохиолдож, хийж гүйцэтгэх ажилтай явж байгаад ирсэн ч ойлгохгүй хардах вий хэмээн эмээх эсвэл залхсандаа худал түүх зохиож эхэлдэг.

Үүнээс л шалтгаалж тухайн гэр бүлд үнэн зүйл гэж үгүй болж, цаашид хамтран амьдрах итгэлийг устгадаг. Мөн хардуулж байгаа хүмүүс түргэн уур уцаартай болох нь бий. Хардаж харамласнаар нөгөө хүнээ өөртөө татах бус бүүр өөрөөсөө түлхэх нэг үндэс болдог.

-Маш их стресс мэдрэх нь байна шүү дээ. Тэгэхээр бие организмд хүртэл их л сөрөг нөлөөтэй байх?

-Хүнийг цагаас нь эрт үхэлд хүргэдэг шалтгаануудын дотор хардалт дээгүүр байр эзэлж байна гэсэн судалгаа уншиж байсан. Учир нь хардалт бол хүний сэтгэл санааг самууруулах өвчнүүдийн эхлэл болдог. Хартай хүмүүс 10-15 жилээр насаа богиносгодог гэдэг нь батлагдсан судалгаа. Учир нь тэд энэ үйлдлээсээ болж байнга бухимдаж байдаг бөгөөд зүрхнийх нь цохилт огцом түргэсч судсаар нь гүйх цусны хурд нэмэгддэг учраас судаснууд нь амархан элэгдэнэ, ингэснээр зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихсэх зэрэг асуудлууд үүснэ. Мөн үүн дээр архаг стресс, депресс, толгойн өвчин, нойргүйдэл, архаг ядаргаа зэргийг нэмж болно.

-Хардалтыг хавар, намрын синдромтой холбож яриад байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Сонирхолтой нь хавар намрын улиралд хамгийн олон гэр бүл хардалтаас болж хоёр тийш болдог гэсэн судалгаа байдаг. Энэ улиралд хүмүүс “гормоны тоглолтондоо” хөтлөгдөн эсрэг хүйстэнтэйгээ сээтэгнэх хүсэлд автдаг, харин өвөл болон зуны халуунд хүмүүс тайван, налгар болж хардуулах зүйл бараг хийдэггүй байна. Хардалтын солиоролд 40 гарсан эрчүүд их автдаг гэсэн бас нэгэн ажиглалт байдаг. Энэ насны эрчүүдийн бэлгийн идэвхи, чадавхи зэрэг нь сэтгэл зүйн шалтгаанаар буурах нь элбэг байдагтай холбоотой юм.

-Хартай хүмүүс өөрсдөө ч сэтгэлийн зовлон мэдэрдэг байх. Үүнийг даван туулах арга зам гэж байх уу?

-Мэдээж байгаа. Сэтгэлзүйн асуудлыг хүн өөрөө л хичээж давна шүү дээ. Хүн өөрийгөө өөрөө л аварна. Зургаан зөвлөмж хэлэхэд,

“Нүдээрээ харж, гараараа бариагүй л бол юунд ч бүү итгэ” гэсэн үгийг санах хэрэгтэй. Харддаг хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг ургуулан бодохдоо гаргууд улс болохоор хардалтаа бодит мэтээр төсөөлөх нь ч бий.
Хардалт бол өөрийгөө үгүйсгэж буй хэлбэр гэдгийг санах хэрэгтэй. Тухайн хүн өөртөө итгэлгүй, гундуу дорой, хулчгар байгаагийн шинж нь хардалтаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ намайг орхичих вий, би хаягдчих вий гэсэн бодлоос үүдэн өөрийгөө тээр дор тавьж буй хэрэг юм. Хардах сэдэл төрөх л юм бол өөрөө өөртөө тавих анхаарал халамжаа нэм, улам гоё бол, өөрийгөө боловсруул. Хаана ч, хэнд ч хэрэгтэй хүн гэдгээ илүү ихээр мэдэр. Энэ нь сул дорой байдалтай тэмцэх хүчирхэг зэвсэг юм. Ингэх тусам хайртай хүн чинь танд татагдаж таны хүчирхэг байдлыг дээдлэх болно.

Хайртай бол хартай гэдэг үгэнд бүү авт. Хартай хүмүүс л өөрийгөө өмөөрч энэ үгийг хэрэглэдэг. Хүн бүхний дотор өмчирхөх, өөртөө хамаатуулах сэтгэл нуугдаж байдаг болохоор бид бүгдийн дотор хардалт унтаж байдаг. Харин түүнийг ухаанаараа дийлэх үү, эсвэл сэтгэлийнхээ жолоог алдаж гэр бүл, хайр сэтгэлээ хөмрүүлэх үү гэдэг нь энэ хэлцэнд итгэх үү, үгүй юу гэдэгтэй утга дүйнэ.

Өөртөө болон хайртай хүнд тань хувийн орон зай хэрэгтэй гэдгийг сана. Гэр бүл болно гэдэг нэгэн биеийн нөгөө хэсгээ оллоо гэдэг ч аливаа хүнд хувийн орон зай заавал байх хэрэгтэй байдаг. Одоо байгаа бодлоосоо ангижраад өөрийгөө таньж мэдэх, хөгжүүлэхэд илүү их цаг зав гарга.
Бүгд л сүүлэрдэг гэсэн явцуу бодлоосоо ангижирах хэрэгтэй. Найзуудтай нь битгий жиш, яагаад хардаад байгаагаа өөрөөсөө асуу, хайрт чинь үнэхээр тийм хардахаар үйлдэл хийдэг хүн мөн үү? Ургуулан бодохоо л зогсоох хэрэгтэй.

Харилцаагаа халуун байлгаж, бие биедээ хайрын үг хэлж бай. Хэзээ хамгийн сүүлд итгэж хайрладагаа илэрхийлсэн бэ? Арай санахааргүй удаан хугацаанд хайртыгаа хардаж зовоосон юм биш биз? Гээд бодоод үзэхэд илүүдэхгүй. Хүн хэдий их итгэл хүлээлгэнэ төдий чинээ итгэлийг нь алдахгүйг хичээдэг юм шүү.
Хардаж, сэрдэхээ бүү урьтал болго. Хардалтын нүдээр эргэн тойронд байгаа зүйлс өөрөөр харагдаж, гэмгүй энгийн байгаа зүйлүүд ч хоорондоо уялдаа холбоотой, сэжиг бүхий болж хувирдаг. Тайвшир, тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлж байгаад түүнтэй ярилц, ойлгохыг хичээ, чиний төлөө юу ч хийгээгүйн тухай бус, юу хийсэн тухай нь бод. Хэрэв өмнө нь алдаа гаргаж байсан бол алдааг нь уучил.

-Та сая “Хардах солиорол” гээд нэр томъёоны тухай ярьж байсан шүү дээ. Өөр нэр томъёо ч юм уу, ангилал байдаг уу?

-“Отелло синдром” гэж бий. Бидний сайн мэдэх У.Шекспирийн “Отелло” жүжгийн нэрээр нэрлэгдсэн синдром юм. Хэдий нотлох баримт байхгүй ч гэлээ тухайн хүн хууртагдаж, араар тавиулж байна гэсэн бодол, итгэл үнэмшил нь тухайн хүнээ зүгээр ч нэг түгшүүртэй, зовлонт байдалд биш маш хүчтэй зовлонт байдалд хүргэдэг. Ингэж бусдыг сэжиглэх нь өөрийгөө байнгын тогтворгүй, түгшүүртэй байдалд оруулдаг сөрөг нөлөөтэй. Отелло синдромтой хүмүүс байнгын хамтрагчаа мөрдөж, шалгах бөгөөд хаана байгааг нь байцааж, зарим тохиолдолд хүч хэрэглэх нь ч бий. Энэ синдром бол бидний сайн мэдэх хардалт болж таарна.

-Ярилцсанд баярлалаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.