Төр засгийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүдийн үг бол хууль лугаа иргэдэд хүрдэг. Гэтэл онцгой хөл хориотой энэ цаг үед зарим гишүүд өөрсдийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан буруу ташаа мэдээлэл хүргэн олон иргэдийг төөрөгдүүлж цаг хугацаа, мөнгө төгрөг, тэвчээрийг нь барж байна.
Улaaнбaaтap xoтoд гацсан орон нутгийн иргэдийн асуудал хүнд хэвээрээ байна. УОК-ын зүгээс иргэдийг гаргах боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн боловч УИХ дахь MAH-ын дарга Д.Тогтохсүрэн өөрийн цахим хуудсаараа ‘Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийн анхааралд Монгол улсын Засгийн газраас хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргасан. Нөхцөл байдал хүндрэхгүй бол дээрх иргэдийг 11-р сарын 18-аас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг зохион байгуулахаар болж байна. Иймд иргэн бүр хаа хаанаа хүлээцтэй тайван байж, аюулт тахлыг даван гарцгаая’ гэх мэдээллийг тараасан. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн л иймэрхүү утгатаа мэдээлэл нийтлэсэн.

Гэвч уг мэдээллийг УОК үгүйсгэлээ. ‘Нийслэлд голомтлосон халдварын нэгдүгээр болон дам хавьтлуудын шинжилгээний хариу гарах хүртэл орон нутаг руу гаргахгүй. Түүнчлэн 21 аймаг орох болон гарах хөдөлгөөнөө хязгаарлачихсан байгаа учир ийм шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл 18-нд ямар нэгэн иргэнийг гаргахгүй’ гэлээ.

Цагдаагийн байгууллага цар тахалтай холбоотой худал мэдээлэл цацсан 50 иргэнийг торгожээ. Нэлээдгүй акоунтыг устгасан гэх. Гэтэл УИХ-н гишүүд нь УОК-ын шийдвэрээ мэддэггүй бол таарсан уу эсвэл УОК-оос өөр шийдвэр дур мэдэн гаргах гээд байна уу? тэс өөр зүйл өөрсдийн цахим хуудсаараа дамжуулж ард иргэдийг төөрөгдүүлж байна. Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг хамгийн ихээр дэмжин ухуулан сурталчлах ёстой атал зарим гишүүд маань мананд төөрсөн янзага лугаа ард түмэн бидэн шигээ л манарч байдаг бололтой.













