• Latest
  • Trending
М.Ганбаатар: Уулын бэлдэх 36 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлвэл утаа арилна

М.Ганбаатар: Уулын бэлдэх 36 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлвэл утаа арилна

2023-01-11
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

М.Ганбаатар: Уулын бэлдэх 36 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлвэл утаа арилна

by admin
2023-01-11
in ЯРИЛЦЛАГА
0
М.Ганбаатар: Уулын бэлдэх 36 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлвэл утаа арилна

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартай утааг бууруулах хийн түлшний талаар ярилцлаа.  -Та өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллах үеэр зунаас яндангүй хороог байгуулж хийн түлш рүү шилжинэ гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье. -Дэлхийн улс орнууд утаанаас салахын тулд сайжруулсан түлш, утаагүй хийн түлш, орон сууцжуулалт гэсэн гурван үе шатыг дамждаг юм байна. Монгол Улсын хувьд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд үр дүнд хүрсэн үү гэвэл хүрсэн. Утааг 50 хувиар бууруулж чадсан. Харин энэ амжилтыг бататгах дараагийн шийдэл нь хийн түлш. Энэ нь миний зохиосон асуудал биш. Би дэлхийн жишгийн тухай л ярьж байна. Энэ ажлыг одоо л эхлүүлэхгүй бол хожимдоно. 2019 онд нийтдээ 167 мянган айл өрх шахмал түлш хэрэглэж байсан бол өнөөдөр 30 мянгаар нэмэгдэж 198 мянган айл хэрэглэж байна. Шахмал түлшийг 167 мянган айл хэрэглэж байх үед утаа 50 хувиар буурсан. Тиймээс 30 мянган айлыг орон сууцжуулах эсхүл янданг нь буулгаж хийн түлш рүү шилжих ёстой. Тиймээс бид хийн түлш рүү шилжихээс өөр аргагүй. Хийн түлш нь шаталтын дулаан ялгаруулалт өндөртэй, байгаль орчинг бохирдуулдаггүй, түлш, эрчим хүчнний шинэ бөгөөд хамгийн цэвэх эх үүсвэр болдогоороо олон давуу талтай. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй учраас дэлхийн улс орнууд зөвхөн энэ түлшийг ашиглаж агаарын бохирдлоо бууруулсан сайн туршлага олон бий. Тухайлбал, Токио, Сөүл, Бээжин, Москва гэх мэт хотууд агаарын бохирдлыг зөвхөн хийн түлшээр бууруулсан туршлага бий. Хийн түлшийг дулааны эх үүсвэрээр ашиглах нь туйлын чухал асуудал. Энэ асуудлаар нэлээд том хүрээнд ярих шаардлага бий. Бид хэзээ нэгэн цагт энэ шийдэл хамгийн чухал болохыг мэднэ. Хүссэн хүсээгүй энэ хэрэглээ бидний амьдралд чухал болно. Ингэхийн тулд одооноос төлөвлөлт хийх нь чухал.

-Уг нь хийн түлшний асуудал аль 2014 оноос яригдаж эхэлсэн юм байна лээ. -Асуудлыг шийднэ гэж ярих маш амархан. Хамгийн гол нь хийж эхлэх л хэрэгтэй.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-“Хийн түлш, хөгжлийн ирээдүй-2017” нэртэй хурлын үеэр “Дашваанжил” компанийн Ерөнхий захирал Н.Баатаржав гэр хорооллыг хийн түлшээр хангавал утаа 90-98 хувиар буурна гэж ярьж байсан удаатай. Энэ нь үнэхээр боломжтой гэж үү. -Ямартай ч Улаанбаатар хотын дөрвөн уулын энгэрт нийтдээ 12 орчим хороо бий. Энэ 12 хороодын янданг бүгдийг нь буулгасан тохиолдолд нийслэл хот цэлмээд ирнэ. Үүний дараа огт утаагүй болох тухай ярина. Түүнээс биш хотын төвд дэд бүтцийн дэргэд байж бид гал түлээд сууж болохгүй. Засгийн газарт яндангүй хороодын жагсаалтыг оруулж батлуулна. Хэрэг эрхлэх газрын даргад яндангүй хороодод хийх ажлын шийдэл, цаашлаад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх тухай төслүүдийг танилцуулна. Хийн түлшинд шилжихтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудтай адил хийн түлшний колонкуудыг гэр хорооллын бүсэд байгуулна. 500-1000 айл дундаа нэг колонктой. Ингэснээр 25-50 метр турбогоор айлуудад хий нийлүүлнэ. Үнийн хувьд сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс хоёр дахин бага байхаар тооцоо гарсан. Хийн түлшний халаагуурын зуух нь яндангүй байна. Монгол Улс хийн олон нөөцтэй. “Эрдэнэс Метан” ХХК гэхэд Тавантолгойд маш том орд нээсэн. Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замаар хий тээвэрлээд хотод оруулж ирэх бүрэн боломжтой. Хийн түлш нь шинэ хэрэглээ учраас иргэдэд эдийн засгийн хувьд хөнгөлөлттэй цаашлаад монгол инженер, үндэсний ААН-үүдийг төсөл хөтөлбөрт татаж оролцуулахаар төлөвлөж байна. Ирэх долоо хоногоос хийн түлш болон зуух үйлдвэрлэгч ААН-үүдтэй уулзалт хийнэ. Хийн түлшний түгээлтийн төвүүд, шугам сүлжээ, айл өрхүүдийн зуух нь ямар байх талаар консепцийг иргэдэд танилцуулахаар бэлтгэж байна.

-Хийн нөөц гэснээс ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой Монголын газар нутгаар дамжин өнгөрөх бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн. Хий дамжуулах хоолой нь Монголын эрчим хүчний хангамжийн шинэ эх үүсвэр гэгдэж буй. Тиймдээ ч гэр хороолол хийн түлш рүү шилжихэд ихээхэн дэм болно биз. -Мэдээж. Хийн хоолой Улаанбаатарт ойрхон өнгөрөх юм бол нийслэлийн утааны асуудал шийдэгдэх нөхцөл бүрдэнэ. Хотын захын айлууд, уурын зуухууд, цахилгаан станцууд нүүрс биш хий хэрэглэснээр, нийтийн тээврийн хэрэгслүүд, том оврын автомашинуудыг шингэрүүлсэн түлшинд шилжүүлснээр л утаанаас бүрэн ангижирна. Түүнээс биш зөвхөн олон орон сууц барьснаар, шахмал түлш, цахилгаан халаагуур хэрэглэх болсноор утааны асуудлыг хэзээ ч төгс шийдэхгүй. Хэрэв хийн хоолой Монголын нутгаар өнгөрвөл бид нийслэлийн утааны асуудлыг нэг мөр шийдээд зогсохгүй өөрийн нутгаар хий дамжуулсны төлөө байнгын тогтвортой орлого олно гэсэн үг. Хожим ийм ажил хийсэн, үр дүн нь энэ гээд хэлэх үгтэй байхыг хүсэж байна

-Нөгөөтэйгүүр хий, газ гэхээр л иргэдийн дунд аюултай гэсэн ойлголт байдаг шүү дээ. -Хийн түлш хэрэглээнд нэвтэрээд 20 гаруй жил болж байна. Ахуйн хэрэглээнд, нийтийн хоолны салбар, барилгын салбарт, төмрийн үйлдвэрт гэх мэт олон чиглэлээр хэрэглэж байна. Иргэдийн дунд аюултай гэх сөрөг ойлголт одоо ч байгаа. Гэхдээ үүнийг судлаад үзэхээр гарч байгаа ослуудын ихэнх нь хийн тоног төхөөрөмжийг буруу хэрэглэснээс болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хий, хийн тоног төхөөрөмжийг хэрэглэхдээ зориулалтыг нь өөрчилдөг, дур мэдэж холболт угсралтыг нь гүйцэтгэдэг. Дээрээс нь хэлэхэд хийн баллоноо цэнэглүүлэхдээ өөрсдөө холболтыг хийдэг гэх мэтчилэн асуудлаас болж осол, аваарь гарах үндэс болсон байдаг. Монгол хүний сэтгэхүйд юмыг өөрөө хийчих гэсэн эрмэлзэл байдаг шүү дээ. Аливаа тоног төхөөрөмж ашиглалтын заавартай байдаг. Тэр зааврыг чанд мөрдөж ашиглах явдал туйлын чухал асуудал юм. Буруу хэрэглэвэл энгийн махны хутга хүртэл аюултай. Зөв хэрэглэвэл бэртэж, гэмтэхгүйгээр хоолоо хийж иднэ үүнтэй л адил.

-2022 онд гэхэд улсын хэмжээнд 20 орчим тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө ихэдсэн үү гэхээс багадаагүй. Гэвч үр дүн нь муу. Шулуухан хэлэхэд нийслэл хүхэртийн хөндий болсон гэхэд буруудахгүй. Энэ удаа айл өрхүүдийг хийн түлш рүү шилжүүлэхэд хэдэн төгрөг шаардагдахаар байна вэ ? -Одоогоор тооцож гаргаагүй байна. Гэхдээ эхний ээлжид Улаанбаатар хотын дөрвөн уулын хонхор газарт утаа тогтоож байгаа хэсгийг хамруулахад эдийн засгийн бус айлын тоогоор аваад үзвэл 80 хороодын 36 мянган айл, өрх бий. Эдгээр айлыг яндангүй хийн түлшинд шилжүүлж чадвал нийслэлийн иргэд өвөлдөө цэвэр агаараар амьсгалах бүрэн боломжтой. Улаанбаатар хот ямар ч утаагүй болно. Энэ жил зөвхөн 10 гаруй хороодод бэлтгэл ажлыг хангана. Шууд бүгдийг нь холбож чадахгүй. Эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн хувьд ч тэр. Иргэдийн дэмжлэг хамгийн чухал.

-Тэгвэл энэ жил аль хороодыг яндангүй бүс болгох юм -Эхний ээлжид хотын төвийн дэд бүтцэд холбогдсон 10 гаруй хороог санал оруулна. Санал оруулаад батлагдсаны дараа олон нийтэд мэдээлэл өгнө. Салхины аман дээр байгаа 10 хороог хийн түлшинд шилжүүлж чадвал утаа мэдэгдэхүйц 2019 оны хэмжээнд очих боломжтой. Хийн түлш хотын төвөөсөө түрээд хотын зах руугаа тэлнэ гэсэн үг. Харин сайжруулсан шахмал түлш дэд бүтцэд холбогдох боломжгүй хороодод зарагдсан хэвээр байна.

-МАН-ын мөрийн хөтөлбөртөө 2020-2024 онд утааг 80 хувь бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтодоо хүрч чадах уу? -Хотын дэд бүтэц хүрэх боломжтой айлуудыг хийн түлшинд шилжүүлж чадвал боломжгүй зүйл биш шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд та 100 хоногт хийсэн ажлаа тайлагнахдаа хийн түлшээс гадна ямар ажлын ард гарчихаад иргэдээр дүн тавиулахыг хүсэж байна вэ ? -Өөрийнхөө ажил хариуцаж байгаа цаг үед хожим ийм ажил хийсэн, үр дүн нь энэ гээд хэлэх үгтэй байхыг хүсэж байна. Дэд сайд эрх мэдэл багатай, сайдын нөхөөсөнд явдаг гэх ойлголт нийгэмд байдаг. Энэ ойлголтыг эвдэх бодолтой байна. Олон ажлыг санаачилж хийнэ. Тэр дундаа хоёр ажлыг онцолж хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт. Улаанбаатарыг яндангүй, утаагүй болгох ажлыг эхлүүлэхийн тулд тэргүүн эгнээнд хичээн зүтгэнэ. Хэдийгээр утаа 50 хувиар багассан ч гэсэн огт байхгүй болоогүй. Тиймээс тэр 50 хувийг үгүй хийх боломжийг нийслэлийн иргэдэд авчрахыг хичээнэ. Үүнтэй холбоотойгоор намайг доромжилж, харааж зүхсэн бай би энэ ажлыг эхлүүлнэ гэдгийг зоригтой хэлье.

Хоёрдугаарт. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрт олон компаниуд мод тарих амлалт өгсөн. Технологийн компани гэхэд 1 сая мод тарина гээд амласан байх жишээний.Тиймээс технологийн компанитай нь гэрээ байгуулаад мод тарьж чаддаг, мэдлэгтэй залуусыг цалинжуулаад орон нутагт ажиллуулах хөдөлгөөнийг эхлүүлэх бодолтой байна. Миний тооцоолсоноор том ААН-үүд 500 сая мод тарина гэж амласан байна лээ. Нэг хүн 100 мод тарина гэж тооцвол 50 мянган залуу хүлэмжийн аж ахуй эрхлээд орон нутагт ажиллаж, амьдрах боломжтой болно. Гол нь цалин өндөр байх ёстой. Ингэснээр нийслэлд үүссэн хэт их төвлөрөл багасна. -Ярилцсанд баярлалаа

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.