Шинэ сайд нар тангараг өргөн ажилдаа ороход бэлэн

МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар дараах томилгоог дэмжсэн байна. Тодруулбал,

  • УИХ-ын дэд даргаар УИХ-ын Л.Мөнхбаатар
  • Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Барилга хот байгуулалтын яамны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
  • Боомт сэргэлт хариуцсан сайдаар Х.Булгантуяа. Тэрбээр сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа боомтын хөгжлийн асуудлуудыг хариуцаж байжээ.
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайд болгон албан тушаал бууруулж түүний оронд  УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжжээ. Түүнийг эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар  туршлага арвин гэх шалтгаанаар энэхүү албан тушаалд томилохыг дэмжсэн байна.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Тавантолгой түлш компанийн захирал асан М.Ганбаатар
  • Одоо байгаа Байгаль орчин аялал жуулчлалын  дэд  сайд Г.Түвдэндоржийг Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайдаар
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатар

Уул уурхайн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилохыг дэмжсэн байна. Дээрх хүмүүс өнөөдөр УИХ-ын үдээс хойших чуулганаар тангараг өргөнө. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар бүрдэж дууслаа.Тодруулбал,

Яамгүй сайд:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан
  • Шадар сайд С.Амарсайхан
  • Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар
  • Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ

Ерөнхий чиг үүргийн:

  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

Чиглэлийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
  • Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
  • Соёлын сайд Ч.Номин
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

Latest articles

Related articles

spot_img