Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 4-р сарын 1-нээс 10-р сарын 1 ААН, АРД иргэдэд дараах хөнгөлөлт үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх гэж байна.ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл тэглэхээр боллооЭнэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо. Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл ААН байгууллагын НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо.  Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компаниудын ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг олгохоор боллоо.

Малчдаас ноолуур авахад зориулж, 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно.
Шатахууны үнийг тодорхой хувиар бууруулна
Дөрөвдүгээр сарын 12нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, тэглэж байна.
Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй
1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй
Үйл ажиллагаа нь хүндэрсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.

Latest articles

Related articles

spot_img