Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Төр засаг, ннийслэлийн ацар тахлын халдварыг хумихаар нойргүй зүтгэж байна. Иргэд маань хариуцлагатай байж онцын хошйшлуулашгүй ажилтай л биш гадуур гарахгүй байгаа нь магтууштай. Улсаас зарласан онцгой үүрэг бүхий компани, аптек, хүнсний дэлгүүрүүд л ажиллаж байна. Олон олон компани , хувь хүн онцгой хүнд нөхцөлд ажиллаж буй цагдаа, хүчний байгууллагын албан хаагчдыг чадлаараа л дэмжиж байна. CU-н салбарууд гэхэд эргүүлийн болон замын цагдаа, мэргэжлийн хяналт, онцгойгын албан хаагчдад кофе, цай, хотдог гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээ 50 хувь хүртэл хямдруулж өгч байгаа юм байна. УИХ-ын дарга Занданшатар гэргийн хамт ХӨСҮТ-ийн эмч сувилагчдад 20 сая хандивлажээ, мөн УИХ-н залуу гишүүн Дархан-Уул сайн үйлсийн аян зохион, Гурван-Марал группээс зорилтот бүлгүүдэд хэрэгцээтэй зүйлс, хүнсний бүтээгдэхүүний багц өгч эхэлжээ.

Сайны хажуугаар саар гэгчээр ШӨХТГ-ын 2020.11.12-ны хяналт, шалгалтаар ‘Магнай трейд’ ХХК нь түлшний борлуулалтдаа зохиомлоор хязгаарлалт хийсэн нь тогтоогдсон тул 20.000.000 сая төгрөгөөр торгосон байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд бензин, дизель түлшний нөөц хангалттай бий гэдгийг албаны хүмүүс хэллээ. Үүнээс гадна Хүчит шонхор, Таван эрдэнэ захууд махны үнийг зохиомлоор өсгөж байсан учраас мөн их хэмжээний торгууль ногдууллаа. Үнийн зөрүүнээс асар их ашиг олоод сурчихсан энэ мэт компаниудыг 20 сая төгрөгөөр торгоод өнгөрөх нь юу ч биш л байх. Хэдэн тэрбум төгрөгний ашигаа хэдийнэ хийчихсэн юм чинь энүүхэн мөнгийг инээж байгаад л төлчих байх. Улс орны эгзэгтэй хүнд үед гүй эрвийх дэрвийхээрээ хичээж байхад зашиг л бодож суудаг энэ мэт бэртэгчин нөхдүүдтэй дорвитой тэмцэж дахин хэзээ ч ийм увайгүй үйлдэл хийлгэхгүй байлгах хэрэгтэй. Ард түмэн эдгээр байгууллагаар үйлчлүүлэхгүй өөр шударга үнээ хэвийн барьдаг, ард түмнээ, улс орноо боддог газруудыг сонговол дампуурч хаалгаа барихгүйн тулд хүссэн хүсээгүй дураараа аашилахаа больж л таараа.













