Цар тахлын дэгдэлтийг хумих зорилгоор хөл хориог дахин 14 хоногоор сунгалаа. Үүнээс өөр ямар ч гарц байхгүй. МУ-ын Ерөнхий сайд Хүрэлсүх сайд нарт даалгавар, чиглэл өглөө. Сангийн байдад банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар үүрэг өгсөн байна.
Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно. Иймд цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй аж.

Харин тухайн арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэхээр болжээ. Цаг үеийн энэхүү хүнд нөхцөлд төр засгийн удирдлагууд шуурхай, уян хатан, ард түмнээ гэсэн шийдвэр гаргаж хохирол багатай аюулын ард гарах нь нэн тэргүүний асуудал гэдгийг ухамсарлаж ажиллаж байгаа нь ард түмэн, хувийн хэвшлийнхэнд таатай сонсогдох байх. Иргэд энэ мэдээг л хүлээж байсан гэхэд эргэлзэхгүй байна.
Банкууд ч гэсэн ашиг орлогоо хоёрдугаарт тавьж улс орноо хүнд байдлаас гарахад дэм тус болж хамтран ажиллаж төр засгийн шийдвэрээ дагана гэдэгт иргэд итгэлтэй байна.













