Жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаяр охин дүүгийнх нь гэрт халдсан хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн билээ. Тэрбээр “Хууль хүчнийхэн охин дүүд минь ха лдсан гэж бодож байгаа. Учир нь камер шүүхэд цагдаагийн үнэмлэх үзүүлж, камерыг нь хакердсан. Охин дүүг маань үүр цайтал байцаалаа. Соёлтой жагсаалын хүчийг сулруулах, тараах гэсэн башир арга гэж үзэж байна. Хэрэв хууль хүчний байгууллагынхны хийсэн үйлдэл биш бол намайг болон ойр дотны хүмүүсийг минь хамгаалалтдаа аваач” гэсэн юм. Тэгвэл энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулсан юм. Тэдний зүгээс дараах тайлбарыг өглөө.
-Хэргийн талаарх дуудлага хэдий үеэр ирсэн бэ? Энэ сарын 14-15 шилжих шөнө 23 цаг 43 минутад Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцанд үзлэг шалгалт хийсэн. Байрных нь хаалганы гадна талд цаас нааж байгаад шүршдэг будгаар үг бичсэн байдалтай байгаа.
-Хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг олсон уу. Тэдний талаар ямар мэдээлэл байгаа вэ? -Тухайн үеийн камерын бичлэгээс хоёр хүнийг хэргийн сэ жигтэн гэж үзэж байгаа. Хан-Уул дүүргийн цагдаагийн газар хэргийг шалгаж байна.
-Цагдаагийн албан хаагч байсан хэмээх яриа ч гарсан шүү дээ? -Камерын бичлэгийг цагдаагийн албан хаагч байна хэмээн шүүж үзсэн тохиолдол байгаа. Гэвч бичлэгэнд буй хүмүүс цагдаагийн албан хаагч биш. Хувцсанд хөндлөн зураас гэх мэт зүйлс байхгүй. Үнэмлэхний загвар нь манайхаас хэвлэдэг загвар биш. Ямар байгууллагын хүн хэмээн мэдээлсэн талаар шалгаж байгаа.
-У.Цогтбаяр түүний эргэн тойрны хүмүүсийг хамгаалалтад авах хүсэлтийг гаргасан уу. Цахим хуудсаараа энэ талаарх хүсэлтээ тавьсан юм билээ? -Хамгаалалтад авсан аваагүй нь хуулийн дагуу нууцад хамаардаг. Тиймээс хамгаалалтад авах эсэхийг хэргийг шалгаж, дүгнэлт гарсны дараа шийдвэрлэх юм.













