Цар тахлын вирус хэдий 2-3 дахь шатандаа хөгжсөн, мутацид орж улам ухаалаг болж байгаа гэх мэдээлэл гараад байгаа ч Монгол улсад дэгдээд байгаа халдварын хүч нь саармагжсан анхны дэгдэлтээсээ илт хүч нь суларсан гэх сайн мэдээлэл байна. Анх урд хөршид дэгдэж байх үе нь хүнд халдах, би еиг йн эрхтнүүдийг гэмтээх гээд сөрө үйлчлэл нь асар богино хугацаанд хүчтэй үйлчилж байсныг хүн бүр санаж байгаа байх. Халдсан даруйдаа хүний төв мэдрэлийн системийг гэмтээж газар дээрээ хүн унаж байсан бичлэгийг бид үзсэн. Гэтэл вирус л болсон хойно сул, тэсвэргүй тал олон юм байна шүү.

Тэр энгийн савангийн хөөсөнд шууд үхнэ
Хоёр метрээс илүү хол явж чадахгүй
Тэр зориулалтын маскийг нэвтэлж чадахгүй
Гадаргуу дээр 3-72 цаг амьдрах чадвартай ийм л ядарсан ‘амьтан’. Бидэнд өөрсдийгөө хамгаалах олон боломж байна. Маскаа байнга зүүгээд, 2 м-ийн зайгаа бариад, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гараа байнга савандаж угаагаад, амаа өдөрт 2 удаа жамц давстай усаар зайлаад, Гэртээ нойтон цэвэрлэгээ хийж хэвшиж сурахад л эрсдлээс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах юм. Гайтай вирусны хор хөнөөл холуур өнгөрч Монголчууд гарз багатай даван туулах болтугай.













