• Latest
  • Trending
III эмнэлгийн эмч З.Лхагвасүрэн: Өөрийгөө өмөөрөхгүй, харин ард түмэн намайг мэддэг юм билээ

III эмнэлгийн эмч З.Лхагвасүрэн: Өөрийгөө өмөөрөхгүй, харин ард түмэн намайг мэддэг юм билээ

2022-11-30
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, March 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

III эмнэлгийн эмч З.Лхагвасүрэн: Өөрийгөө өмөөрөхгүй, харин ард түмэн намайг мэддэг юм билээ

by admin
2022-11-30
in ЯРИЛЦЛАГА
0
III эмнэлгийн эмч З.Лхагвасүрэн: Өөрийгөө өмөөрөхгүй, харин ард түмэн намайг мэддэг юм билээ

Мэргэжлээрээ түмэндээ овоглогдсон, энэ цагийн нэртэй эмч нарын нэг “Ангио” З.Лхагвасүрэнг олон хүн зүрхний мэс засалч, титэм судасны оношилгоо, эмчилгээний “Цагаан толгой” хэмээцгээдэг байна. Тэрбээр элэгний хорт хавдрын өвчлөлийн үед тэжээх судас бөглөх мэс засал хийх эсэх эцсийн шийдийг хэлдэг гэдгээрээ ч танигдсан. Хос мэргэжилтэн гэгддэг. Харин П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн эмч З.Лхагвасүрэнд холбогдох нэгэн бичлэг сошиал орчинд түгж, түүнийг шүүмжлэх, өмөөрөхийн аль аль хөврөөд буй. Түүнтэй ярилцлаа.

-Та цахим орчинд цацагдсан бичлэгтээ “Ажлын бус цагаар уусан нь үнэн” гэдэг тайлбар хийсэн байсан? -Рентген, ангиогийн эмч нар хортой хүнд нөхцөлд ажилладаг учир 14:30 гэж тардаг. Тэглээ гээд цагтаа тарж байсан тохиолдол байхгүй л дээ. Үргэлжүүлээд өвтөнүүдээ үзнэ, хагалгаанд орно гээд л ажил ихтэй өдрүүд өнгөрдөг дөө. Тухайн үед ажлын цаг дуусчихсан байсан. Хамт цэргийн алба хаасан найзтайгаа таараад, ярьж хөөрч, гадуур хоол идэн, жаахан юм хүртсэн. Бид гурван жилийн алба хаасан 1979 оны цэргүүд. Хувцсаа солиод гарах гэж байтал хаалга нүдэж, өшигчөөд байхаар нь онгойлгосон. Гэтэл тийм үйл явдал өрнөсөн. Түүнээс биш эмнэлэг дээр архи ууж, согтуурсан зүйл байхгүй. Фейсбүүк дээр бичлэг тавигдсаныг өөрөө ч мэдээгүй. Надад ямар фейсбүүк байх биш. Бидэнд фейсбүүк ороод сууж байдаг зав ч байдаггүй. Нэг шавь маань “Таны бичлэг цацагдчихлаа” гэж хэл дуулгасан л даа. Хаалга балбасан хүний аав нь эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад гарсан. Манай шавь аавыг нь үзээд, эмнэлэгт хэвтүүлээд гаргасан.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

А.р. х.и. уусан нь үнэхээр миний буруу. Буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, “Түмэнтээ уучлал гуйя” гэдгээ хэлсэн. Байнга уугаад байдаг хүн биш. Би чинь зөвлөх эмч. Хагалгаанд дуудагдана, зөвлөгөө өгч ажиллана гээд л түмэн завгүй. Тийм үедүүдэд хөл дээрээ тогтож чадахгүй c.r.m.y.y. байвал хэцүү шүү дээ. Надад найдсан, итгэсэн ард түмэн бий. Бичлэг нэгэнт цацагдсан тул олон нийт өөр өөрсдийнхөөрөө тунгааж, бодол санаагаа илэрхийлцгээсэн байсан. Монголчууд эмч нараа үнэхээр хайрладаг юм байна. Шүү мжлэхдээ шү үмжилж, өмөөрөхдөө өмөөрдөг юм билээ. Намайг сайн муугаар хэлж, сэтгэгдлээ илэрхийлсэн бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье. Хар, цагаан сүлэлдэн байж л хүн урагшилдаг.

-Магтаал, шүүмжлэлийн аль аль нь зэрэгцсэн ч өөрийг тань өмөөрөх өмөөрөл илүү байсан гэж анзаарсан шүү? Зүрх өвдөж, даралт ихсэж л суулаа. Фейсбүүк ордоггүй болохоор “Тэр тухай битгий ярь. Хүмүүс хэлэхээ хэлж, шүү мжлэхээ шүү мжлэг” гэж бодож суусан. Би Анагаах ухааны дунд сургууль төгсөөд, 1977 онд бага эмчээр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Монголын зүрх судасны мэс заслыг үндэслэгч Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, Ж.Моондой, н.Пүрвээ нарын дэргэд мэс засалд орсон хүмүүсийг сахидаг сэхээний бага эмчээр ажиллаж байсан юм. 1979 он хүртэл хоёр жил ажиллаад өөрийн саналаар гурван жилийн хугацаатайгаар цэргийн алба хаасан. Эргэж ирээд Анагаах ухааны хүрээлэндээ зүрх, судасны мэс заслын чиглэлээр алтан үеийн эмч нарын дэргэд ажилласан. Тэднийг юм хэлвэл “За” гээд л гүйдэг сувилагч, бага эмч байлаа шүү дээ. Төр засгийн дэмжлэгээр Хөх хотод ангиографийн эмчээр суралцсан. Түмэн олондоо “Элэгний Шагдарсүрэн” гэж алдаршсан Шагдарсүрэн бид хоёр анх элэгний хавдар бөглөхийг сурч ирж байсан түүхтэй. 1995 оноос хойш өдий хүртэл элэгний хавдартай 4,000 гаруй хүнд эмчилгээ хийжээ. Элэгний хавдараа бөглүүлсэн хүмүүсийн нэг нь одоо хүртэл Сүхбаатар эмнэлэгт сэрүүн тунгалаг явж байна. Өөр олон ч хүн бий.

-Хэцүү хором мөчид бодол, санаашрал тээж суугааг тань ойлгож байна? -Энэ бүхнийгээ эргээд тунгааж суухад ард түмэн минь намайг үнэхээр сайн мэддэг юм билээ. Нэгэнт ийм зүйл болоод өнгөрсөн болохоор дахин дахин ярихыг хүсэхгүй байна. Сэтгэлийн зовуурьтай байна. 100 гаруй шавьтай хүн. ХСҮТ, Грандмед, Сонгдо болон улсын бүх эмнэлгүүдэд ажиллацгааж байна. Бичлэг үзсэн шавь нар маань “Багш минь яачихав аа” л гэж асууж байгаа юм. Шавь нартаа ийм зүйл үлгэрлэж болохгүй гэдгээ үнэхээр ойлгож байгаа. “Хүнд сэтгэлийн янз бүрийн л асуудал тохиолдох. Тэр үед хэтрүүлж биш тохируулж уух нь зүйтэй” гэж л шавь нартаа захиж суулаа.

-Таныг ажлаасаа гарах гэж байгаа л гэнэ. Энэ тохиолдолд таны эзэмшсэн, гаршсан мэргэжлийн үйл хэргийг үргэлжлүүлэх хүн байгаа болов уу гэх харуусал… Танай болон өөр эмнэлэгт гээд бодвол хэд байгаа вэ? -Би өөрийгөө энэ мэргэжлийн анхдагч гэж боддоггүй. Хүмүүс л намайг тэгж үнэлдэг юм билээ. Ялангуяа хавдар судлалын зөвлөх эмч, доктор профессорууд “Та бол ангиографийн загалмайлсан эцэг шүү” гэж ярьдаг. Миний үйлчлүүлэгчид энэ тухай шүлэг хүртэл зориулж бичиж байлаа. Гэхдээ энэ салбарт 40 жил ажиллахдаа амийг нь аварсан хүн олон. Олон ч улс орноор явж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлсэн. Ингэж сурсан мэдсэнээ зааж сургасан шавь нар олон гэж түрүүнд хэлсэн. Анхны шавь нар маань энэ чиглэлээр ажиллаад 20 жил болж байна даа. Тэдэндээ харамгүй зааж зөвлөөд л өгдөг. Өөр өөр эмнэлэгт хэрнээ нэг баг шиг ажилладаг. Тэдний маань зарим нь эмчлүүлэгчээ “Лхагваа эмч рүү явуулья” гэнэ. Чадахаасаа чадахгүй хүртэл тусалдаг. Үнэхээр чадахгүй бол “нээлттэй мэс засал хийлгэ” гэж зөвлөөд явуулдаг. Шавь нартайгаа хамтын шийдвэр гаргадаг гэх үү дээ. Одоо би Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-д зөвлөж ажилладаг. Япон-Монголын хамтарсан эмнэлэгт ч харамгүй туслаад л явж байна. Энэ мэргэжлийг ганцаараа өвлөх гэж зүтгээгүй.

40 жил ажилласан ч сурч чадаагүй, тусалж чадахгүй зүйлс байна. Насаараа сураад ч оргилд нь хүрэхгүй шүү дээ. Шинжлэх ухаан хөгжөөд зүрхний хавхлагыг нээж сольдог байсныг судсан дотуурх мэс заслын аргаар хийдэг болоод байна. Монголчууд одоо л үзээд, судлаад байна. Миний шавь нар мөдхөн хийдэг болох нь дамжиггүй. Би ажлаасаа гарсан ч, гараагүй ч “Багш минь туслаач ээ” гэвэл хэзээд нээлттэй. Гараа сунгана. Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.