‘Дотооддоо цар тахалыг алдлаа’ гэх дуулиант мэдээлэл Монголчуудад түгшүүрийн харанга дэлдлээ. Хүн бүр л олон сар тэссэн, манай төр засаг өдөр шөнөгүй ажиллаж хичээсэн юмсан, юун дээр алдаа гарчихав аа гээд л шуугилдаж эхэлсэн. Гэтэл ОХУ-аас ачаа тээврийн жолооч Монгол улсдаа ирээд карантинаас гараад гэртээ харьсан ч дахин шалталтаар дүн нь ЭЕРЭГ гарч Монгол улсыг тэр аяар нь үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болгож орхилоо. Энэ мэдээг сонсмогцоо л бүгд Дэнжийн 1000 руу маршилж махны ‘дайн’-д мордсон. Аливаа цуухралд дэндүү ихээр автдаг энэ зуршилаа болимоор юм.
Гэтэл цар тахалын вирус тээгч маань Увс аймгийн залуу дуучин, төдий л олонд танигдаагүй Дэлгэрнямбуугийн ‘Xapxaн нvдэн’ нэртэй анхны бие даасан тоглолтыг нь үзсэн шигээ зугаалж явж. Бүр Гандан орж ном уншуулсан, Дүүхээ төв орж эхнэртээ гутал гэх мэдээлэл, маршрут гараад байна. Дэлгэрнямбуу дуучин Увс аймгаас шинэ гарч ирж буй дуучин тул Тэс сумын нутгийн зөвлөлөөс тоглолтыг зохион байгуулжээ. Аливаа дуучдын тоглолт болоход нутаг усны томоохон компаниуд дэмжлэг үзүүлж тасалбарыг нь бөөндөж авдаг нь бичигдээгүй хууль. Тэгвэл Үндэсний томоохон үйлдвэрлэгч ‘Тэсо’ групп залуу дуучны тоглолтыг үзэх 100 билет худалдан авч дэмжлэг үзүүлсэн бөгөөд тус үйлдвэрт ч Увсын гаралтай ажилчид дийлэнх нь байдаг гэнэ. Нийтдээ хэдэн ажилчид тус тоглолтыг үзсэнийг одоогоор тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Өчигдөрийн байдлаар Тэсо корпорацийн үйлдвэрийг бүрэн зогсоож бөгөөд ажилчдаас нь цар тахалын халдвар авсан байх өндөр магадлалтай хүмүүсийг шинжилгээнд хамруулах, үйлдвэрийн дамжлагууд дээр эдгээр хүмүүсээс ажилласан эсэхийг тодруулах гээд яаралтай арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Ард түмний хүнсийг хангадаг улсын томоохон үйлдвэрээс гарч буй Аарц, сүү, зайрмаг гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн эдгээр ажилчдын гараад дамжин үйлдвэрлэгдэж, шалгагдаж, савлагдаж, тээвэрлэгдэж хүрдэг нь ойлголмтой. Хэрэв тус үйлдвэрийн тоглолт үзсэн ажилчдаас шинжилгээгээр ЭЕРЭГ дүн гарвал томоохон асуудал дэгдэх бөгөөд тус үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтад ч сөрөг нөлөө үзүүлэх муу талтай юм.













