Монголд интернет технологийг анх оруулж ирсэн буянтан, Датаком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат гэж эрхэм бол нийгмийн шилдэг сэхээтнүүдийг нэг яах аргагүй мөн. Хөдөлмөрч, тууштай зан чанар нь түүнийг асар их амжилтанд хүргэсэн билээ. Монголын ирээдүй болсон залуустаа хандан тэрээр ийн зөвлөж байна.
Xvн oдooгийн бaйдaлдaa cэтгэл xaнaмжтaй бaйx xэpэгтэй, гэxдээ энэ нь цaaш axиж, өcч xөгжин, илvv тoм зүйлд зopиxoo opxи гэcэн vг еpдөө биш. Нэг зopилгo чинь биелcэн бoл өмнөxөөcөө бvp тoм, илvv шинэлэг зopилгo тaвьж, xичээн зvтгэx xэpэгтэй. Зopьcoндoo хүрч чадсан бол үнэхээр сайн, зорилго биелээгүй ч гэсэн зорилгогүй өдөр хоногийг өнгөрөөж байснаас хавьгүй дээр. Зорилгоо хэрэгжүүлэхээр зүтгэсэн зүтгэл, хичээсэн хичээлт, чадах бүхнээ хийсэн хөдөлмөр чамд хэрэг болсон, цаашид ч хэрэг болно. Зорьсондоо хүрч чадсангүй гэж гутрах хэрэггүй. Зорилгоо хэрэгжүүлэхээр зүтгэхдээ ийм аргаар хийж болохгүй юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн бол том ололт. Алдаа гаргасан бол хэт их гэмших хэрэггүй. Гаргасан алдаагаа давтахгүй байх дархлааг өөртөө тогтоож чадан, сургамж авсан бол хожмын хэрэгт тустай. Алдартай хүмүүс бүгд л өөрийн алдааг хүлээн зөвшөөрч чадах сэтгэлийн тэнхээтэй, алдаанаасаа суралцаж чадах ухаантай, түүнийгээ засаж чадах эр зориг, эрч хүчтэй байсан.

Зорилгоо хэрэгжүүлэхээр чармайн зүтгэхдээ том, бага бэрхшээлтэй тулгарна. Том зорилго том бэрхшээлтэй учирдгийг мартаж болохгүй. Ер нь бэрхшээл боломжтойгоо холбоотой хоёр бяруу шиг хамт ирдэг. Бэрхшээлийг боломж болгон хувиргах бололцоо хэзээд нээлттэй байна. Гагцхүү уйгагүй ажиллаж, бас дахин ажиллах л шаардлагатай. Бэрхшээлийг туулах эр зориг нэмэгдэж, итгэл батжин, сэтгэлийн хат суусан бол биелээгүй зорилгоос үлдэж хоцорсон өв хөрөнгө тэр болно. Зорилго урсгалаараа өөрөө хэрэгжихгүй. Зорилгоо хэрэгжүүлэх ажлыг нарийн нягт төлөвлөн, зохион байгуулах шаардлагатай. Сайн төлөвлөлт ажлын талыг хөнгөвчлөн, сайн зохион байгуулалт хүчийг олон дахин нэмэгдүүлдгийг мэдэж, зөв зүйтэй ашигла. Зорилготой байж, төлөвлөгөөтэй ажилладаг хүн бусдаас түрүүлдэггүй юм аа гэхэд хэзээ ч хоцрохгүй. Зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлж чадаж байгаа бол туйлын сайн хэрэг, үнэхээр бахархам үйлс. Зорилго гэж нэрлэдэггүй юм аа гэхэд хүн бүр өөрийнхөө амьдралыг чиглүүлэх зүйлтэй байх ёстой.













