БНСУ-ын Сөүл хотын Итаевонд болсон ослын үеэр харамсалтайгаар а мь на саа а лдс ан иргэдийн тоо 154 хүрсэн. Монгол улсын ЭСЯ-наас тус улсад оршин сууж буй Монголчуудад га шуу далт цаг үеийг хүндэтгэн, баяр ёслол, тоглолтод оролцохгүй байхыг уриалаад байсан.
Тэгвэл энэ сарын 28, 29, 30-ний өдрүүдэд “Тоонот” студи бүрэн бүрэлдэхүүнээрээ Бусан, Сөүл хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөж, зар мэдээллүүдээ түгээгээд байсан юм. Болсон үйл явдалтай холбогдуулан тус улсад арваннэгдүгээр сарын 5 хүртэл үндэсний эм гэнэ лийн өдөр болгон зарлачихсан үеэр өчигдөр буюу 30-ний өдөр “Тоонот”студийг тоглолтоо хийсэн талаар олон нийт бухимдлаа илэрхийлсээр байна.
Энэ талаар “Дижитал” хамтлагийн Г.Эрдэнэбилэг буюу Эрка үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан цахим хуудсаараа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Энэ сарын 29-ний болсон үйл явдалд бид харамсаж байгаа. Хүний амь эр стэ хэд хөөрч баясаад байх хүн байхгүй байх. Бид 30-ний өдрийн тоглолтыг цуцлахаар хоорондоо ярилцсан. Энэ дагуу холбогдох байгууллагуудтай нь ярилцаж үзсэн. Онцгой, цагдаа гээд олон газраас мэдээлэл авахад “цуцал” гэж хориглоогүй. Төрийн, төрийн бус байгууллагууд цуцлах шаардлага байхгүй гэсэн тул нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн. Тоглолтод ирсэн Монголчуудаасаа тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, тоглолтоо хийх үү хэмээн саналыг нь ч сонссон.
Элчин сайдаас ирж уулзсан хүн бараг занаад гарсан. Хууль дүрэм зөрчсөн мэт, га шу удал зарласанг нь мушгиж үгэнд ороогүй хэмээн өширхөж байна. ЭСЯ үнэхээр Солонгост байдаг Монголчууддаа анхаарал тавьдаг бол биднийг зориод очиход ядаж утсаар Сайн байна уу? Тавтай морил гээд хэлдэг бол ярилцаж болно. Хүүхдээ эмчлүүлэх гээд Солонгост гудамжинд явж байсан эмэгтэй хүнтэй таарсан тийм хүндээ анхаарал тавьдаггүй байхад бид тусламж үзүүлэхээр болсон. Солонгос улс шаардлага тавьсан бол бид тоглоод байх шаардлага байхгүй байсан” гэв.













