Сэтгүүлч Б.Будрагчаа СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэв. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Сүнсний баярыг тохиолдуулан бага насны хүүхдүүд хөрш айлынхаа хаалгыг тогшиж, “Намайг айлга эс бөгөөс амттан өг” гэж хэлэх тохиолдол сүүлийн үед түгээмэл болсон. Хүүхэд бол хүүхэд шүү дээ.
Гэвч III, IV хороололд байрлах нэгэн хотхоны оршин суугч хаалга тогшлоо хэмээн уурлахдаа есөн настай охиныг элдвээр ха рааж зүх эж, арагшаа унатал нь өшигл өж зо дсон но цтой хэрэг гарчээ. Сүнсний баярыг тэмдэглэх нь зөв буруу гэсэн агуулгыг энд огтоос хөндсөнгүй. Гагцхүү та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр битгий гэрээсээ гаргаарай хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Энэ удаад ууртай хөгшин таарч, өөр нэг удаад бага насны хүүхдийг хүчирхийлэгч гаж донтон, алуурчин таарахыг огт үгүйсгэхгүй шүү дээ. Хаана хаанаа болгоомжтой байцгаая













