Бямба гарагийн шөнө Өмнөд Солонгосын нийслэлийн Итаевон дүүрэгт Сүнсний баяр тэмдэглэхээр цугларсан олны дунд шахцалдаан үүсэж 153 хүн ам иа а лд аж, 150 гаруй хүн гэм тсэн харамсалтай хэрэг гарлаа.
Амиа алдсан хүмүүсийн 22 нь гадаад улсын иргэн бөгөөд Хятад, Норвеги, Иран, Узбекстаны иргэд байжээ.Тус арга хэмжээний үеэр на с ба рсан иргэдийн дунд монгол иргэн байхгүй талаар БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлсэн юм.
Харин нэг иргэн тухайн бүсэд байсан талаараа өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болдоос тодруулахад, ” БНСУ-ын цагдаагийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байна. Цаг тутам мэдээлэл авч байгаа. Хамгийн сүүлд 30 орчим минутын өмнө авсан мэдээллээр Монгол Улсын иргэн а мь н ас нь эрсдсэн эсвэл гэ мтэл бэрхтэл авсан гэх мэдээлэл алга. Харин нэг иргэн Итаевон-д явж байгаад тус үйл явдал дээр очсон гэх мэдээллийг өөрийн цахим хуудсандаа оруулсан байсан. Сөүл дэхь ЭСЯ-наас тухайн иргэнтэй холбогдох тодруулахад “Тус мэдээлэл үнэн. Би их шахц алдаан дунд орсон. Гэхдээ биеийн байдал хэвийн байгаа” гэсэн байна лээ” гэв.













