Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог айл.ган сү.дүүлж, дээрэм.дэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Happy residens” хотхоны … дугаар байрны гадаа Mersedes Benz G-class маркийн автомашиндаа суух үед нь 20-30 орчим насны, үл таних эрэгтэй автомашинд нь дайрч суугаад, “Чи надад 80 сая төгрөг өг” гэж айл.ган сүр.дүүл.сэн хэрэг гарчээ. Улмаар мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Бид энэхүү мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад, “Өчигдөр 23.00 цагийн үед ЦЕГ-т дуудлага ирсэн. Иргэн У-г дээрэмдэхийг завдсан гэх гомдол мэдээлэл ирсэн. Хэргийг шалгаж байна. Шалгалтаар бyy мөн байсан эсэхийг нь тогтооно” гэв.
Тухайн хэрэг аль дүүргийн нутаг дэвсгэрт болсныг прокурорын зөвшөөрөлгүйгээр өгч болохгүй хэмээн нэмэлт мэдээлэл өгсөнгүй.














