Хөтлөгч, продюссер, УИХ-ын гишүүн, Мацагтан клубын багш гээд нэг биед маш олон авьяас, чадвар, амжилтыг тэр цогцлоож чаджээ. Түүний санаачилсан Монгол тулгатан, Монгал товчоон гэх хөрөг нэвтрүүлгүүд үзэгчдийн тоогоор Монголдоо толгой цохьдог контент болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн мэдэгдэл, хэлсэн үгнээсээ болоод үе үехэн гэмгүйхэн олны хэл аманд өртчих гээд байдаг болсон.
Ямартай ч УИХ-н 76 гишүүд дундаас ард түмэн Анужин гишүүнийг таньдаг болсон нь сайн хэрэг. Чуулган дээр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй бор халзан төлөг л лав тэр байсангүй. Түүний гэрээр зочилсон нэгэн нэвтрүүлгийг энд сониролтой байх үүднээс хүргэж байна. Хувийн амьдралд нь тавтай морилно уу.













