MAH-ын 100 жилийн oй yдaxгvй бoлнo. Зaлгyyлaaд Apдын xyвьсгaлын 100 жилийн ой тoxиox юм. MAH энэ тvvxэн oйг yгтaн yлc төрийн шийдвэр гаргаж ‘100 хүнд өршөөл үзүүлэн суллана’ гэх мэдээлэл улс төрийн яригдаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ үйл явцыг эхлүүлэхээр МАН-аас аль хэдийн бэлтгэж эхэлсэн бөгөөд гагцхүү Ерөнхийлөгчтэй л учраа ололцохгүй байгаа аж.
УИХ-аар Шүүхийн багц хуулийг хэлэлцэхээр болж МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэхдээ тэд Ерөнхийлөгчийн оруулж ирсэн шүүхийн хуулийг бус өөрсдийн өргөн барьсныг хэлэлцэнэ гэж буй. Энэ нь шүүхээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг холдуулах гэсэн санаа нь тодорхой болсон. Учир нь шүүхийн томилгоонд Ерөнхийлөгч оролцдог нь эрх мэдлийг шууд атгаж байна гэсэн үг юм. Тиймээс МАН-аас шүүгчийг томилдог эрх мэдлийг нь Ерөнхийлөгчөөс холдуулахаар өөрсдийн боловсруулсан төсөлд тусгасан байдаг.
Мөн түүнээс гаднаас үүдэн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ял эдэлж буй хүмүүст өршөөл үзүүлэх асуудлаар тодорхой заалтуудыг уг хуульд оруулжээ. Уг асуудланар хэдэн тийшээ харцгаасан гэх мэдээлэл ч байна.

Хэдийгээр Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн дагуу Өршөөл үзүүлэх нь УИХ-ын мэдлийн асуудал ч наана нь Ерөнхийлөгчтэй улс төрийн тохироогоо хийсэн байх ёстой. Үгүй бол Ерөнхийлөгчөөс ямар ч хариу үйлдэл ирж мэднэ. Энэ дагуу тохироогоо хийх гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс ‘АН, МАН’ гэлтгүй бүгдийг нь суллана өөрөөр хэлбэл өөрөө энэ үйл явцад оролцоно гэсэн гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэж, тэд яаж ойлголцох нь удахгүй тодорхой болох буй за.
МАН 100 жилийн ойдоо зориулсан өршөөлийн хуулиа цар тахалтай холбон тайлбарлаж өнгөлөн далдалж буй. Тодруулбал, энэ талаар анх ам алдсан УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтэд мэдэгдэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм.
ЗУРГААН УДАА ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛЖ БАЙЖЭЭ
Өршөөлийн хууль батлагдсанаар энгийн иргэдийн нэрийн дор цагаан захтнууд буюу авлигал хээл хахуулийн хэргээр ял эдэлж буй олны танил хүмүүс СУЛЛАГДДАГ жишигтэй. Энэ дагуу 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө шүүхээр таслагдаж өдгөө шоронд хоригдож буй Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, С.Баяр, Б.Бямбасайхан, Д.Ганболд гээд МАН, АН-ын нийлсэн 20 орчим хүн цаашлаад улсыг их хэмжээгээр хохироосон Ш.Батхүү, Г.Алтан нарын хүмүүс ч уг хуулиар хамгаалагдах магадлалтай. Ерөнхийлөгчийн зүгээс хуульчдаараа дамжуулан ‘Хэрвээ өршөөх гэж буй бол МАН, АН гэлтгүй суллах ёстой’ гэх байр, суурийг одооноос илэрхийлж эхэлсэн нь дээрх хүмүүст ч өршөөл үзүүл гэдэг утгыг УИХ-д дайж буй.













