Агаарын бохирдол өмнөх жилийн өдий үетэй харьцуулахад 80 хувь буурсан үзүүлэлт гарчээ. Энэ бол бахдам амжилт юм. Хэдэн жилийн өмнө бөмбөгдүүлчихсэн юм шиг битүү утаанд өмнөх машинаа мөргөчихгүй гээд гэрлээ асаан явцгааж цагдаа нар хөөж явсан этгээдээ утаанд алдчихлаа ч гэх шиг.
Тэр үеийг бодвол од сараа хараад байхаар боллоо. Өмхий утаа хувцсанд шингэж, бөглөрч, бүтэж үхэх шахдагаа больсон шүү. Монголчууд бид сайн зүйлийг сайн гэж, муу муухайг буруу явж байна гэж үнэнээр нь сурах хэрэгтэй.













