Гэр бүлийн хос дуучид болох МУСТА Д.Амарсайхан, Ж.Солонго, Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын ‘Арга билэг’ хэмээх хамтарсан тоглолт энэ арваннэгдүгээр сарын 11-нд UB PALACE-ийн их танхимд болно.
Гурван цаг орчим үргэлжлэх тус тоглолт хайр сэтгэлээр холбогдон амьдралаа эхлүүлэхээс эхлээд насны эцэст мөнх бусыг үзэх хүртэлх амьдралыг харуулсан мюзикл хэлбэрээр найруулагдсан онцлогтой юм.
Олноо танигдаж, дуулсан дуунууд нь ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн энэхүү дуучдын дууг мэдэх хүн олон биз ээ. Тухайлбал, Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын ‘Хосоороо’, ‘Хоёулаа’, ‘Зүрхний наран’, Д.Амарсайхан, Ж.Солонго нарын ‘Хос уянга’, ‘Ханьсах заяа’, ‘Хосоор жаргалтай’ зэрэг дуунууд тайзан дээр эгшиглэнэ.
Мөн тус тоглолтод олон уран бүтээлчид хамтран ажиллаж өөрсдийн хит дуунуудыг дуулах аж.













