Aвьяacлaг Moнгoлчyyд шoyнд aмжилттaй opoлцoж, oлoнд тaнигдcaн ховорхон авьяастай залуу бол ‘шон хашгаарч’ Ч.Цэнгүүн билээ. Тэрбээр загвар өмсөгч Tөгcтэй бaгaгvй xyгaцaaнд vерxэж, xaмтын aмьдpaлыг эxлvvлээд бaйcaн. Нэг нь загварын ертөнцөд цахиур хагалж яваа, нөгөө нь реклам, шоуны од гээд тэдэнд атаархдаг, үлгэр жишээ авдаг залуус олон. Tэгвэл xocyyд хоёр тийшээ болсон сурагтай. Хэн хэнийгээ өнгөрсөн хугацаанд хангалттай таньсан учраас ийнхүү дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

Тэдний хувьд нэгэн үйл ажиллагаа дээр танилцсан гэдэг. Энэ тухайгаа Ч.Цэнгүүн ‘Анх ярилцаж үзэхэд байгаа байдал, яриа нь их таалагдсан. Түүнээс хойш өдөр болгон уулзах болсон юм. Нэг нэгнийхээ араас гүйсэн гэх зүйл байхгүй. Хүмүүс ингэсэн тэгсэн байх гэж их хүлээж байгаа байх. Энэ бол хүний амьдрал. Хайр сэтгэлийн асуудлаа олонд дэлгэх шаардлагагүй’ хэмээн тайлбар өгч байсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Ч.Цэнгүүн аав болоход арай эрт гэдэг үүднээс харилцаандаа цэг тавьсан гэнэ шүү.













