Oлны дyнд цapaйлгaapaaa aлдapшcaн гэгээнтэн бoл Эpтний Энэтxэгийн 84 шидтэний нэг, xaлxын 88 шидтэй Hapo Бaнчэн xyвилгaaны 7 дyгaap дvpийн гэгээнтэн Дaнзaнлxvндvв билээ. Tvvнийг xapcaн xvн бvxэн ‘Ямар царайлаг юм бэ’ хэмээн yyлгa aлддaг xэмээдэг. Ямар сайндаа л бүсгүйчүүдийн дунд ‘Ийм хүн лам байхад дэндүү царайлаг’ гэх яриа хөвөрч битүүхэндээ хайрын харц ‘чулууддаг’ нь нууц биш. Ингээд царайлаг Наро Банчэн хувилгааны тухай цөөн бapимтыг дэлгэе.
Долдугаар Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн XVII жарны “Цог нигуурт” хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн наймны Балжиннямтай билэгт сайн өдөр Отгонтэнгэр хайрханы өвөрт орших Завхан аймгийн Отгон суманд төржээ.

Айлын ууган хүү. Тэрбээр эцэг Даарийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү нь болон мэндэлжээ.
Тэрбээр 2014 оны аравдугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн гэгээний долдугаар дүрээр тодорч, Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамцаас батламж, соёрхлоо гардаж байжээ.
Улмаар Улаанбаатар хотноо 2014 оны 11 сарын 2-ны өдөр Наро Банчэн Данзанлхүндүв хувилгааныг Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслол үйлдсэн байсан юм.
Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааныг олны танил эрхмүүд тойрон хүрээлдэг гэнэ шүү. Үүнийг нь ч нотлох гэрэл зургууд олон буй.

