Бидний амьдарч буй бөөрөнхий дэлхий цахим ертөнцийн нөлөөгөөр хавтгайрч улс орнуудын хооронд харилцаа холбооны хил хязгаар үгүй болсон билээ. Гэсэн ч үзэл бодлын чөлөөт самбар хүн болгонд нээлттэй байдаггүй аж. Үүнийг Өвөрмонголын хараат бус цахим хуудас, чөлөөт хэлэлцүүлэг өнөө хэр хаалттай байдлаар жишээлж болно.
Сүүлийн үед өвөрмонголчуудын тухай нийтлэл гаднын цахим хуудсуудаар үзэгдэх боллоо. Энэ нь ‘Салан тусгаарлах үзэл баримтлан, тагнуулын үйл ажиллагаа явуулсан’ хэргээр хоригдож, улмаар ор сураггүй болсон хүмүүстэй холбоотой.
Хамгийн сүүлд Б.Хуучинхүү гэдэг багш эмэгтэй ор сураггүй алга болжээ. 10 гаруй жилийн турш интернэтээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсаар ирсэн тэрбээр nutuge.com, ehoron.com, mon golger.net зэрэг цахим хууд санд монгол оюутан, сэхээтнүүдийн онлайн хэлэлцүүлгийг удирдан зохицуулдаг байсан аж. ‘Салан тусгаарлах үзэл сурталчилсан’, ‘Уг саат ны асуудал хэлэлцсэн’ хэмээн дээрх цахим хуудсыг хааж, Б.Хуучинхүүг хориод байгаа гэнэ. түүнийг эрүүдэн байцаасан зураг цахим ертөнцөөр нэг бий. Тэрбээр 2011 оны нэгдүгээр сараас хойш байцаагдаж байгаа бөгөөд өдгөө сураг алдарчээ. Уг нь хаягаар Б.Хуучинхүүг суллахын төлөө change.org/ petitions гарын үсэг цуглуулж байгаа.
Хамгийн сүүлд улаач гэсэн утгатай ulaaq.com сайт нээгдсэн боловч энэхүү цахим хуудсанд ‘Өвөрмонголчууд Хятадын Засгийн газрын цагдан хяналтын дор байна’ гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн нь “алдаа” болсон аж. Энэхүү хуудсыг үүсгэн байгуулсан Наранбилэг нэг хэсэг гэрийн хорионд байжээ. Өвөрмонгол эмч Нагуунбилэг эхнэр Дагуулаагийнхаа хамт Хөх хотод ‘Оточ’ хэмээх уламжлалт эмнэлэг байгуулж олон зуун монголчуудыг эм чилж эдгээсэн гэдэг. Түүнийг сэрдэж, ‘гажуу шашнаар’ хүмүүсийг мунхруулсан хэмээн ял тулгасан бөгөөд тус эмнэлгийг хааж, бүх эд хөрөнгийг нь хураажээ. Тэдний хэлж буйгаар Монгол улс минь миний зүрхээр дутахгүй ч Миний зүрх монголоор дутна хэмээн бичжээ.
Эх сурвалж: unuudur.mn













