• Latest
  • Trending
Acyyдaл Нинждээ ч биш МүОНТ гэx энэ том бүтэц үе, үеийн эрх баригчдын гарын үзүүр байсаар ирсэн

Acyyдaл Нинждээ ч биш МүОНТ гэx энэ том бүтэц үе, үеийн эрх баригчдын гарын үзүүр байсаар ирсэн

2020-10-27
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Acyyдaл Нинждээ ч биш МүОНТ гэx энэ том бүтэц үе, үеийн эрх баригчдын гарын үзүүр байсаар ирсэн

by admin
2020-10-27
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
Acyyдaл Нинждээ ч биш МүОНТ гэx энэ том бүтэц үе, үеийн эрх баригчдын гарын үзүүр байсаар ирсэн

Сошиал ертөнцөд гал маналзуулсан МҮОНРТ-ын уран бүтээлчдийн давалгаа Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр өндөрлөж буй бололтой. Уг нь энэ бол төгсгөл нь биш, шийдэл нь бүр биш гэдгийг Нинж ч, эсэргүүцэн тэмцсэн уран бүтээлчид ч цөмөөрөө мэдэж байгаа.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Харин зарим нэг хүний хувьд энэ бол ‘эхлэл’ бас ‘ялалт’. Жишээлбэл, дараагийн захирал бас захирлын ‘суга’ болохыг горилогчид, нөлөөллөө бататгах гэсэн улстөрчдөд. Магадгүй Уран бүтээлчид ялалтаа тэмдэглэж амжаагүй шахам байхад дараагийн захирлын нэр аль хэдийнэ шийдэгдсэн биз, МАН-ын төв байранд ч юм уу, Энкантогийн саунд. Магадгүй бүр энэ тэмцэл эхлэхийн өмнө ч шийдэгдсэн байх. Монголын ‘улс төр’ ийм жамаар өрнөдөг болоод удаж буй.

Уран бүтээлчдийн хувьд энэ удаагийн тэмцэл Нинжийг огцруулах биш, зарчмын том өөрчлөлтийн асуудал байсан бол улстөрчид, дараагийн захирал болоод захирлын ‘суга’-д горилогчдын хувьд зөвхөн Нинжийг огцруулах байсан болов уу?

МҮОНРТ-ийн хувьд даргаа огцруулах тэмцэл огт шинэ зүйл биш. Ц.Энхбатыг ч, М.Наранбаатарыг ч, Ц.Оюундарийг ч огцруулах тэмцэл дүрэлздэг байсныг олонх мартсан байж магадгүй. Л.Нинжжамцыг ‘зайлуулах’ тэмцэл ч өмнө ч сэрвэлздэг байсан. Тэгээд ч захирал солигдоод байдал олигтой өөрчлөгдсөн нь үгүй, Л.Нинжжамцын үеийг эс тооцвол. Тэр чадварлаг менежер, дайчин бүсгүй гэдгээ нэгэнт харуулсан. Үүнээс илүүг түүнээс хүсэх арга үнэндээ байхгүй. Яагаад гэвэл түүний дээр Үндэсний зөвлөл, бүр цаашилбал бүлэг, бүлэг улстөрчид буй. Доор нь сүрэг олон захирал бүтэц буй. Жилээс жилд дээд хэсгийн сонирхол ихсэхийн хэрээр доод хэсгийн хэрэгцээ ч нэмэгдсээр ирсэн нь нууц биш, бүр жам болсон. Энэ бол уран бүтээлчид та нарын ‘хоол’-ноос холтолж байгаа том ‘нүх’, Л.Нинжжамц биш.

Хамгийн гол нь ҮНДЭСНИЙ, ОЛОН НИЙТИЙН гэдэг нэртэй энэ том бүтэц үе, үеийн эрх баригчдын гарын үзүүр байсаар ирсэн. Ялсан нам нь хүнээ томилдог нь бүр хууль. Хэдийгээр УИХ дээр алалдан байж ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ гэсэн ганган нэртэй бүтэц байгуулсан ч энэ зөвлөл хуулиар баталгаажиж эхлээгүй байхад л ХҮНЭЭ томилох гэсэн алалдаан хэдийнэ хөшигний цаана өрнөж байв.

Тиймээс үеийн үед ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ цалингийн баруул, эрх баригчдын дохиур болсноос цаашгүй. Цаашид ч ийм л байх юм бол мянган Нинж байгаад, уран бүтээлчид мянган тэмцэл хийгээд ямар ч нэмэр байхгүй.

Өнөөдөр ч гэсэн уучлаарай, уран бүтээлчид ээ, Нинжээс “сайн” захирал ирсэн байлаа ч байдал ер өөрчлөгдөхгүй, магадгүй бүр ч муудна.

Яагаад гэвэл МҮОНРТ та бүхний зүрх сэтгэлээ, бүр амьдралаа зольж зориулдаг уран бүтээлийн ариун тайз бол төрөөс шимэгчдийн боломжоороо идэх орон зай, улстөрчид тухайлбал эрх баригчдын “арь”-саа хамгаалах “зэвсэг”. Та бүхний хэлж, ярьж байсан сэтгэлийн үгс, баримтууд сэтгэл өвтгөм үнэн постууд ч үүнийг баталж буй. Ерөөс ТӨРИЙН гэсэн тодотголтой гэсэн бүхэнд жижигхэн цүнх ч болов “бариад” хусам ч болов олж хүртэхийг хүсэгчид овоорч байдаг, уран бүтээлчдээс бусад нь шүү. Та нарт сарын цалин, томилолтын хөлс, хөл дүүжлэх унаа олдохгүй байгаа бол цүнх баригчдад харин “цүнх” олддог гэж уран бүтээлчид өөрсдөө бичсэн байна лээ. Дахин хэлье, ҮНДЭСНИЙ, ОЛОН НИЙТИЙН ТВ үндэсний олон нийтийн болж чадахгүй л бол мянган сайн захирал, зүрх сэтгэлтэй мянган уран бүтээлч байгаад нэмэргүй. Өнөөдөр сонсогдож байгаа “хов-мэдээ”-гээр бүр бол дордуулах захирлын нэрс яригдаж байгаа бололтой дог. Ер нь л дээрдүүлнэ гэж байхгүй дээ, өнөөгийн нөхцөлд

Тиймээс уран бүтээлчид ээ, энэ та бүхний хүссэн /хэрвээ үнэхээр өөрчлөлтийг хүссэн бол/ тэмцэл бол Нинжийг огцруулж, өөр нэг “Нинж”-ийг захирлын суудалд суулгах ялалт биш шүү, бүтцээ, системээ өөрчлөх эхлэл байх ёстой шүү. Жишээлбэл, яавал улстөрчдийн тэр тусмаа эрх баригчдын нөлөөллөөс бага ч болов хол байх, яавал жинхэнэ ОЛОН НИЙТИЙН болж болох, наад зах нь төсөв, санхүү шилэн байж, төсвийн тэдэн хувийг зөвхөн уран бүтээлчид, уран бүтээлд нь зориулах хувь тогтоож өгөх гээд шийдэх олон асуудал байгаа шүү.

А.Туяа

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.