УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг нийгэмд тулгамдсан арав гаруй асуудлаар манлайлан ажиллахаа зарлаад буй. Тус бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Ундрам тусгай хэрэгцээт иргэдийн асуудлыг онцгой анхаарч ажиллахаар болсон. Тэгвэл тэрбээр уг ажлыг эрчимжүүлэх, тусгай хэрэгцээт иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хөндөж шийдвэрлүүлэх ажлаа эрчимжүүлж өөрийн зөвлөхөөр Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэлийг авч буйгаа зарлалаа.
Хөдөлмөрийн хуулийн 111-д байгууллагууд 25 хүн тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй хүн авах хуультай ч хэрэгжилт хангалтгүй, тусгай хэрэгцээт иргэд сурч боловсроход сурах бичиг, материаллаг бааз хангалтгүй байгаа одоогийн нөхцөлд түүний гаргасан уг шийдвэр, хамтын ажиллагаа Монгол Улс тусгай хэрэгцээт иргэддээ чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлэхэд томоохон алхам боллоо гэдгийг УИХ-ын эмэгтэй гишүүд хэлж байна.

