• Latest
  • Trending
Хөхийн Сүрэнхор гуайтай үзсэн НААДАМ санаанд тодхон

Хөхийн Сүрэнхор гуайтай үзсэн НААДАМ санаанд тодхон

2022-06-24
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хөхийн Сүрэнхор гуайтай үзсэн НААДАМ санаанд тодхон

by admin
2022-06-24
in Онцлох мэдээ, ӨНЦӨГ
0
Хөхийн Сүрэнхор гуайтай үзсэн НААДАМ санаанд тодхон

Хөдөөний хүүхдэд зундаа гутал өмсөх боломж наадмаар олдоно доо. Тэр жилийн наадмыг үзэх, шинэ гутлаа өмсөх гэж мөн ч их хүлээдэгсэн. Шинэ гутал авдар дотор тийчигнэж байгаа мэт санаг-даад, надаас гоё хувцастай хүн үгүй юм шиг бодогдоод л. Манайх Хэнтий аймгийн төвөөс долоон км зайтай Хаялага гэдэг газар зусна. Наадмын өглөө хүүхдүүд хар үүрээр босч шинэ гутлаа бариад явцгаана.

Долоон км газрыг морьтой хүнээс ч хурдан туулж наадмын талбайн ойролцоо гутлаа өмсөнө. Өглөөний хар чийг дундуур шинэ гуталтайгаа туучихгүйгээ тэр үеийн хүүхдүүд сайн мэддэг байлаа. Таван төгрөгөөрөө тоостой хуу-шуур, улаан усаа ууж, бас болоо ч үгүй сугалаа сугална. Шинэ хув-цастай, бас хармаандаа мөнгөтэй жаргалтай өдрүүд яах ийхийн зуургүй л дуусна.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Тийм жаргалтай өдрүүдийн мэдрэмж сэтгэл дотор эгшиглэж одоо хүртэл наадам болгоноор гэгэлздэг хэвээрээ л байна. Наа-дамд ханасан хүн гэж байдаггүй биз. 30 гаруй жил 100 орчим наа-дам үзэж дээ. Тэр дундаас одоо хүртэл сэтгэл гэгэлзүүлдэг дурсамж үлдээсэн онцгой сайхан наадам гэж байдаг. Одоо хүртэл надад санагдан санагддаг нэгэн наадмын тухай өгүүлэхээр шийдлээ.

2000 оны наймдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Галшар суманд Өвгөн ноён Пүрэв-жавын нэрэмжит “Боржигон-2000” наадам болох гэж байлаа. Манай сум наадмаа “Боржигон-2000”-тай хамтатгаж хийхээр болсон байв. Төрсөн нутагт наадам болох гэж байгаа болохоор тэр үү явахаар шийдлээ. Тухайн үед би нэг хэв-лэлийн компанид ажиллаж байсан юм. Захиралдаа ороод хэлтэл “Хүн хүч муутай явуулахгүй” гэж байна. Зөвшөөрсөн ч эс зөвшөөрсөн ч явах л байлаа.

Тэгээд шууд л “Тээврийн тов-чоо” гараад исгэрчихлээ. Хэнтий аймгийн Галшар сум руу явах унаа байдаггүй. Наадам үзэх гэж яарч байгааг хэлэх үү Баянзүрхийн товчоо дээр очоод зогсож байтал наадмын хонь ачиж ирээд буцаж байгаа чиргүүлтэй “ЗИЛ-130” ма-шин таарлаа. Жолооч нь 40 гарсан ах. Бид хоёр Баянзүрхийн товчоо гараад бөх ярьж эхлэв. Сэцэн хааны Дугар, Гэлэгсэнгэ, Луу гүний Вандангаас эхлээд бүх цаг үеийн бөхчүүдийг хуучлав даа.

Тэр үед амьдарч байсан мэт Булганы Намхай аварга гол ясан-даа бяртай өвдөгнийх нь тойг данх шиг товгор, бөгс сайтай учраас нуруун доогуур нь зангидаастай гар ордог гээд ярьж гарлаа. “Хулгар” Нацаг ширэн богц тасалж байхыг дэргэд зогсоод харж байсан мэт хөөрөлдсөн. Нөгөө ах хүү сүүлдээ ам халж барилдаж байснаа ярьж “Шаравын Батсуурь аваргыг солгой хонгодон “антениар” нь шидсэн” хэмээн залж байна.

Дархан аварга Ш.Батсуурь наадмаар хэдхэн бөхөд ойчсон гэдгийг мэдэх болохоор эргэлзэж байгаагаа хэлтэл жолооч ах авар-гыг яаж хаяснаа үзүүлэхээр ма-шинаас буулаа. “Антениар нь хаях” гэдэг толгойгоор нь шидэхийг хэл-дэг учраас ахыг хүлээн зөвшөө-рөв. Бөх ярьсаар яваад нэг л мэдэхэд наадам болох “Шөрмөсөн дов” хэмээх газар ирлээ. Өвгөн ноён морио уядаг байсан түүхтэй, шөр-мөсөн чулуутай газар юм.

Өглөө нь нагац ахынхаа уяа-гаар очиж эмээл хазаартай морь унахаар боллоо. Энэ наадамд Монгол даяар алдартай уяач Д.Даваахүү, Д.Онон, Г. Сандуйжав нараас гадна Хөхийн Сүрэнхор гуай ирсэн дуулдана. Мөн улсын наадмын түрүү А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд ирсэн ч сонсогдов. Ингээд Хөхийн Сүрэнхор гуайнх наадмын талбайн зүүн хойд талд гэрээ барьчихсан байлаа. Яваад орлоо. Х.Сүрэнхор гуай бие тааруу хэв-тэрт орчихсон байв.

Тэрээр гэрийнхээ хаяаг ханын толгой хүртэл шуучихаад заавар-чилгаа өгнө. Харин хүү Оосордагва нь гаанс, хөөрөг болсон хүн хой-морт суучихсан “Хүүд айраг өг” гэх аж. Надаас хэдэн насаар дүү хэрнээ шүү. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор түрүүлдэг домогт хээр азарганы дүү хар ногоон уяан дээрээ зүүрмэглэх аж. Хар ногоон нь хээр азаргыг бодоход биеэр том махигардуу адуу харагдана.

Сүүлийн зуун жилд нэг удаа төрсөн гэж хүлээн зөвшөөрдөг хээр азарга, уяач Х.Сүрэнхор гуайн тухай нэрт уяач Д.Онон “Туурайтай нь бус тугтай машинтай нь уралдах хээр азарга эгэлгүй уяач Х.Сүрэн-хор гуай” гээд хэлчихсэн үе л дээ. Тэднийхээр энд тэндхийн уяач нар ирж хүндэтгэл үзүүлнэ. Д.Даваа-хүү, Цэнхэрмандалын Сандаг-дорж, Дорноговийн Цэрэндэжид Д.Онон, Сүхбаатарын Онгуу, Шамбалшунуу гээд л уяачид ирэхийг харав.

Дараа нь Тод манлай уяач Д.Даваахүү гуайнхаар орлоо. Тийм олон морь барьсан уяаг анх удаа л харав. Мөн онгоцонд гүүний саам хийж азарганд уулгаж байхыг үзээд ихэд гайхаж билээ. Тэр уяан дээр улсад нэг түрүүлж хэд хэдэн удаа айрагдсан Буяндэлгэрийн “Жинс” халтар азаргыг харлаа. Хүнээр бол бодибилдингийн тамирчин шиг хөх мах, гуяных нь булчин шөрмөс зангирсан адуу байв.

Иймэрхүү маягтайгаар айлаар хэсч айраг цагаа уусан шиг явтал морь дагах машины жолоочтой таардаг байна шүү. Шууд л ма-шинд чинь суугаад азарга үзье гэж гуйлаа. Нийтдээ гурван зуу гаруй азарга мордсон сураг дуулдана. Морь туугчид гэж үйлийн үртэй ажил байдаг юм. Морь ирсний дараа хэзээ хойно шогшиж ирнэ. Энэ ажлыг шилбүүр барьсан цэр-гүүд гүйцэтгэнэ.

Ингээд УАЗ-469 машинд тухлан цонхоор нь толгой гарган бөөн баяр хөөртэй явлаа. Азарга гарааны зурхай хүрэнгүүтээ л эргэв. Хур бороо багатай жил байсан болоод ч тэр үү бөөн тоосны үзүүрт нэг бараан зүсмийн адуу гараад явчих-лаа. Бөөн тоос дагуулаад яваа юм шиг, далайн давалгаа мэт тоос нь элдээд байгаа ч юм шиг харагдана. “Оосордавгын хар ногоон туулаад гараад явчихлаа” гэх сонсдов. Үнэхээр тийм байна. Нэрт уяач Х.Сүрэнхор гуайн бие тааруу бай-гаа болоод тэр үү хар ногоон азаргаа хүүгийнхээ нэр дээр урал-дуулж байсан юм.

С.Оосордагвын хар ногоон хорин метр хэртэй өнгөлж явав. Араас нь улсын наадамд түрүү Д.Даваахүүгийн “Өндөр зул” тэр-гүүтэй нэг уяаны гурван азарга нэхэж ирлээ. Тэр хэд тачигнатал уралдаж хэсэг яваад суув. Дараа нь хар ногоон азарга дээр Д.Онон-гийн уяаны хэдэн азарга ирсэн ч төд удалгүй хөлийнх нь эрч сул-раад явчихлаа. Хар ногоон азарга тэр хэдэн азаргатай мэндлээд өнгөрөв. Эдгээр азарганы араас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Сандагдоржийн хар азарга тохож ирсэн юм.

Энэ хар азаргыг улсын наа-дамд ирэхэд уяач Д.Даваахүү наадмын өглөө “Хэнтий аймгаас Сандагдоржийн хар гэдэг зүүн талдаа босоо азарга ирлээ. Түрүү-лэх болов уу” гэсэн ярилцлага өгч байсан юм. Тэгээд өөрийнхөө гараа сайтай Цолмон халтар азаргаараа зууралдуулан цуцаагаад “Өндөр зул”-аараа дайруулж билээ. Тэр жилийн улсын наадамд “Өндөр зул” түрүүлж Сандагдоржийн хар аман хүзүүдсэн түүхтэй. Нэрт уяач Д.Даваахүү ийм л гайхалтай шин-жээч хүн дээ.

Сандагдоржийн 17 настай хар азарга нэлээд зууралдсан хэдий ч суусан юм. Хар ногоон зүдэргээгүй тааваараа явах аж. Хүүхэд нь амыг татаастай, гар хөдөлгөхөд л ухас-хийж харагдана. Түүний араас “Довны халиун” гэдэг алдартай азарга ирлээ. Жижигхэн учраас навсайсан юм хүрч ирээд зөв талд нь наалдаж орхилоо. Хар ногоон азарга хоёр удаа зайлах гэж үзээд барсангүй.

Довны халиун зүүн талдаа босоо азарга. Ардын хувьсгалын партизан шиг дааж ядам одон медальтай адуу. Нэлээд зуурал-даж уралдсаны эцэст “Довны ха-лиун” суулаа даа. Түүний араас Буяндэлгэрийн “Жинс” хонгор азарга нэхэж хоёр минут хошуу өлгөөд суусан юмдаг. Ер нь хар ногоон азарга дээр ямар ч адуу сүүлчийн тамираа шавхан ирнэ. Тэгээд сууж байгаа юм. Ингээд барианы газар харагдаж хар ногоон чихээ солбин “Тэнд л хүрвэл болно” гэж байгаа аятай хөлийн хурд мэдэгдэхүйц нэмэгдэж эхлэв. Алдарт хээр азаргыг санагдуулан гөлөм нь дэрвэх шахам барианд орохыг Х.Сүрэнхор гуай эцсийн удаа харж билээ.

Тэрээр “Хар ногоон азарга түрүүлнэ” гэдгийг хэлж байсан. Хар ногоонтой уралдсан азарга болгон суусаар “Довны халиун” эхний аравт ч дуулдсангүй. Харин Сандагдоржийн хар азарга буурь заан айрагдсан. Хар ногоон азар-гад хүрэх гэж зүтгээгүй Г.Сандуй-жавын уяаны гурван азарга да-раалаад айрагдсан. Хар ногоон азарга тэр жил дөрвөн УАЗ-469 машин авч Х.Оосордагва олон наадамд давхар уяагаар уяж бай-гаад алчихсан гэдэг юм. Харин их насанд НИК-ийн Энэрэлтийн хар морь хүүхэдгүй түрүүлсэн.

Энэ хар морийг Галшар сумын уяач Цэнд-Аюуш гэдэг хүн авсан байдаг. Цэнд-Аюуш шал согтуу Энэрэлтийн хар морийг хусна гэж дайраад л. Хар морь дараа жил нь улсад аман хүзүүдэж билээ. Тэр жил Э.Эрдэнэчулуун гэдэг залуу-хан уяач хоёр шарга үрээгээрээ сайхан наадаж байв. Улсын наа-дам, энд тэндхийн даншиг, ойг түүчихсэн юмдаг. Хэнтийн наадамд явах гэж байхад Д.Онон уяач “Том шаргыг Хэнтийд битгий уралдуул. Олон давхар уяатай адуу зүтгээд барахгүй шүү. Хаянгийн хоёр үрээ жаран миллийн хурдтай эргэж бай-на гэсэн. Тэгээд Шөрмөсөн дов дээр хэр баргийн адуу уралдахгүй. Их эвгүй газар” гэсэн гэдэг.

Цадиггүй хурдан “Том шарга” хэмээх соёолон гараанаас гарч зугтаасан хэдий ч цуцаж зургаа-лаад наадмын маргааш өлдөж нүд анисан юмдаг. Харин одоогийн “Амгалан төрийн ажнай шарга” шүдлэн насанд гуравт давхиж билээ. Галшар сумын наадамтай цуг тэмдэглэсэн “Боржигон-2000” наадамд Сүхбаатар аймгийн Онгуу уяач 11 айраг авсан дуулдав. Ха-рин бөхийн барилдаан гэж хөгийн юм болсон. Хэнтийчүүд нутгийн бөхөө түрүүлүүлэхийн тулд хотоос ирсэн залуусын хооронд таа-рууллаа.

Тухайн үед залуу арслан А.Сүхбат дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй таарамжгүй харьцаатай байсан гэдэг. Нутгийн залуус А.Сүхбатад тун дурамжхан байв. Бараг л ташуурдчих гээд байсан юм. Энэ үеэр арслан А.Сүхбат өөрийгөө Галшарын угсаа гарал-тай гэсэн сонин мэдэгдэл хийж билээ. Наадамд 64 бөх барилдаж А.Сүхбат түрүүлж Хэнтий аймгийн арслан К.Баяраа гэдэг үзүүрлэсэн юмдаг.

Нэрт уяач Сүрэнхор гуай тэр наадмын дараахан бурхны оронд заларч билээ. Мухлаг тэрэг дотор суучихаад түрүүлээд ирсэн хар ногоон азаргаа хараад нулимсаа арчиж суусансан. “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, инээд чихэр хоёртоо бялуурсан наадам” гэдэг шиг Хөхийн Сүрэнхор гуай-тай цуг үзсэн тэр жилийн наадам дээр газар газрын хурдан буян-гуудыг бялууртал харсан даа.

Зарим нэг наадамчид “Эмээл дэрлээд хөдөө ч хоночихдог” гэдэг шиг дэрс бутнаас босоод ирдэг юм. Миний хувьд “ЗИЛ-130” ма-шины тэвш дээр хоёр хонож билээ. Ийм сайхан наадам үзчихээд хот руу явах гэж яарсангүй. Хэнтий аймгийн төв орж үзсэн наадмаа ярьж явсаар сарын дараа хотод ирж билээ. Ажлаа тасалж явсан учраас аль хэдийнэ халагдсан сураг дуулдав. Тэр наадмыг үз-сэнээ одоо хүртэл буруу зүйл гэж бодоогүй юм даа.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.