О.Хэрлэн: Хүүд минь 308 сая төгрөг цуглаж, xaгaлгaaны бэлтгэлдээ орлоо

О.Хэрлэнгийн гэр бүл 11 настай хүү Х.Эрхэсийгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон. Чөмөг шилжүүлэн суулгах мэc 3acлыг яаралтай хийлгэх заалттай болсон хүүд зургаан настай дүү Х.Маргадыг донор болгохоор болж, ард түмнээсээ хандив гуйсан.

Улмаар О.Хэрлэн хүүгээ эмчлүүлэхийн тулд эрүүл эрхтэнээ зарна хэмээн мэдэгдсэн олон хүний сэтгэлийг эм зэглүүлж, хандивын аян идэвхжиж өрнөсөн. Харин өнөөдөр Х.Эрхэс хүү xaraлгаандаа орохоор эмнэлэгт хэвтсэн баярт мэдээг аав нь дуулгав. Учир нь сүүлийн хэд хоногийн хандиваар 308 сая төгрөг цуглажээ.

Бид хөвгүүдийн аав О.Хэрлэнтэй цахимаар холбогдож тодруулахад “Хүү маань эмнэлэгт хэвтсэн. Дөрөв хоног эмчилгээ хийлгэнэ. Донор дүү нь бас хэвтэнэ. Ерөнхийдөө чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл ажил эхэлж байна. Хандиваар 308 сая төгрөг цугласнаас 70 мянган ам.доллар буюу эмнэлгийн урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлсэн.

Энэ өдрөөс хойш 120 хоног эмнэлэгт хэвтэнэ.” гэлээ. Х.Эрхэс хүүгийн эмчилгээний зардалд нийт 450 сая төгрөг шаардлагатайгаас сайхан сэтгэлт ард түмний хандиваар 308 сая төгрөг цуглаад байна.

Latest articles

Related articles

spot_img