Саарал ордны тамхины цэг дээр тун удахгүй хэд хэдэн УИХ-н гишүүд татагдах нь ээ гэсэн “бор шувуу” нисэлдэж эхэлжээ. Үүнд:

УИХ-ын хэд хэдэн гишүүд эргүүлэн татагдах нь тодорхой болж байх шиг. Үүнд хамгийн түрүүн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдод холбогдох хэрэг Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхрүү шилжсэн. Түүнийг ЕС-аар ажиллаж байхдаа ‘Оюутолгой’ ХК, ‘Эрдэнэт’-ийн асуудлаар авилга авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Хэдийгээр өөрөө няцааж буй боловч түүнтэй холбоотой хэрэг шүүхрүү шилжсэн, энэ талаарх мэдээлэл олон нийтэд гарах нь цаг хугацааны асуудал юм. Түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших өндөр магадлалтай кандидат учир ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү онилж буй гэх хардлага улс төрийн хүрээнд байгаа аж.

Татагдах магадлалтай дараагийн хүн бол Баян-Өлгий аймгаас АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бэйсэн. Баян-Өлгийн эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, хэлгүй, дүлий болгож бичээд халамжид хамруулж дундаас нь ашиг хүртдэг байсан байж болзошгүй хэрэг АТГ болоод ЦЕГ-т шалгагдаж байгаа. Энэ хэрэгт тус аймгийн 30 гаруй эмч, эмнэлгийн ажилтанг холбогдуулан шалгагдаж байгаагийн нэг нь Б.Бэйсэн гишүүн байж болзошгүй аж.
Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр АН-аас сонгогдсон А.Адьяасүрэн бусдад 100.000 ам.долларын авилга өгсөн хэргээр яллагдагчаар татагдсан прокурорын тогтоол байдаг. Түүний хувь заяа ийнхүү дээсэн дөрөөн дээр ганхаж, бүрэн эрхийн асуудал хөндөгдөх болжээ.


