Цагдаад “Хүү минь алга болчихлоо” хэмээн худал дуудлага өгчээ

Нэгэн эмэгтэй өчигдөр цахим хуудастаа “Хүү минь алга болчихлоо” хэмээх зарлал, постыг бичсэн. Тухайн зарлалд “Хүү минь дөнгөж сая алга болчихлоо. Хамт тоглож байсан хүүхдүүд нь “Машинтай хүн аваад явсан” гэж хэллээ” хэмээн бичсэн юм.

Төд удалгүй тус эмэгтэй “Хүүгээ олчихлоо” хэмээх мэдээллийг оруулсан. Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.” гэв.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү найзындаа байсан бөгөөд аав нь хүүгээ хаана байсныг мэдэж байсан гэв.

.

Б.БАЯРТ

Эх сурвалж: ivoice.mn

Latest articles

Related articles

spot_img