“Ice top” хамтлагийн тоглолтод урилгаар оролцсон хамтлагуудын нэг гишүүн болон үзэгчийн дунд хоёр хүнээс х ар та мхи, ма нсуур уул ах бо ди с хэрэглэсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт зохион байгуулагдсан.
Тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн ба тоглолттой холбоотой цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд – Амраахгүй байна гэх-4, – Гар утас алдсан-4, – Унадаг дугуй алдсан-1,
– Хэрүүл маргаан болоод байна-5 мөн биеэ авч явах чадваргүй со гту урсан-1 дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч материалжуулан шалгаж байна.
Халаасны ху лгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж 8 этгээдийг шоунаас гаргасан. Х ар т амхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, м ансуур уулах эм, сэ тгэцэд нө лөөт бо дис илэрсэн 3 иргэнд ЦЕГ-ын Х ар та мхи тай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

