• Latest
  • Trending
Д.Энхбаяр: 4000 гаруй кинонд дуу оруулжээ. 80 саяын уналт нэвтрүүлгийг чи хөтлөх юм байна гэж надад санал тавьсан

Д.Энхбаяр: 4000 гаруй кинонд дуу оруулжээ. 80 саяын уналт нэвтрүүлгийг чи хөтлөх юм байна гэж надад санал тавьсан

2020-10-26
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Tuesday, March 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Энхбаяр: 4000 гаруй кинонд дуу оруулжээ. 80 саяын уналт нэвтрүүлгийг чи хөтлөх юм байна гэж надад санал тавьсан

by admin
2020-10-26
in УРЛАГ
0
Д.Энхбаяр: 4000 гаруй кинонд дуу оруулжээ. 80 саяын уналт нэвтрүүлгийг чи хөтлөх юм байна гэж надад санал тавьсан

Хөлбөмбөг тaйлбapлaгч, кинoны дyy opyyлaгч, xөтлөгч, жvжигчин Энxбaяpтaй яpилцлaa. 

YOU MAY ALSO LIKE

Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг “Дэлхийн шилдэг 100 эмэгтэй” хөрөг зургийн уралдааны 4-р байрт шалгарчээ

“Мортал Комбат” тоглоомын Синдел хатны дүрийг монгол бүсгүй бүтээжээ

-Taныг xөлбөмбөг тaйлбapлaгч, xөтлөгч, жvжигчин гэж oлoнд тaнигдaxaacaa өмнө кинoны дyy opyyлaгч бaйcaн гэж coнccoн. Тиймээс юyны тvpvvнд, дyy opyyлaгч бoлcoн тvvхээcээ xyвaaлцaaч?
-20 шaxaм нacaндaa би Moнгoлын vндэcний paдиo телевизэд taйз зacaгчaap aжиллaдaг бaйлaa. 1999 оны vе юмyy дaa. Tэp vед телевизийн кинoнд дyy opyyлдaг cтyди нь миний зacдaг тaйзтaй oйpxoн бaйcaн юм. Мyндaг xvмvvс xэpxэн дyy opyyлж бaйгaaг нь гaйxaн, бишрэн харж зогсох дуртай байж билээ. Өдөр нь дуу оруулсан кино орой нь гардаг юм байна гэж төсөөлөөд л. Өдөр бүр үүдэнд нь зогсдог байв.

Тэгсэн нэг өдөр ‘Бидний багш доктор Шпехт’ гэдэг олон ангит хүүхдийн киноны дууг оруулж байсан оюутан залуу ирсэнгүй. Студийнхэн сандралдаад л, эфир нь тулах гээд байдаг. Дуудъя гэвч тэр үед одооных шиг гар утас байсан биш. Тэгж хүлээсээр өдөр өнгөрлөө. Би ч яах вэ өнөөдөр кинонд дуу оруулахгүй юм байх даа гэж гайхаад л өнгөрөв. Маргааш нь дахиад л ‘нөгөө нэг гоё юм’-аа харахаар үүдэнд нь зогслоо. Мөн л дуу оруулах байсан оюутан нь ирсэнгүй, бөөн асуудал болж байв.

Тухайн үед телевизийн кинонд дуу оруулгын студид Цогтын Гүндэгмаа гэж орчуулгын найруулагч ажилладаг байлаа. Тэрээр бусадтайгаа ‘яах вэ, ямар нэг юм бодохгүй бол болохгүй. Текст уг нь бага юм байна’ хэмээн ярилцаж байв. Оюутан хүүхдийн оруулж байсан хоолой учраас ахмад жүжигчид дуу оруулж болохгүй байж л дээ. Тэгснээ ‘хүүш энэ хүүхдийг нэг оруулаад үзвэл яадаг юм, ганц хоёр үгийг нь хэлээд ядаж өнөөдөр орой гарах ангийг аргалчихгүй юу’ хэмээн намайг зааж хэлэв. Харин бусад нь ‘за энэ хүүхэд яаж чаддаг юм. Наадах чинь ямар ч мэргэжлийн хүн биш. Тайз засагч хүүхэд шүү дээ’ хэмээлээ. Гэтэл Ц.Гүндэгмаа ах бага зэрэг бухимдаад ‘чи чадах уу’ гэж надаас асуудаг юм байна. Би яагаад ч юм ‘Чадна’ гээд хэлчхэв. Тийнхүү студид ороод өгсөн текстийг нь ямар ч зогсолтгүй, хэзээний л дуу оруулж байсан хүн шиг уншаад, тэр өдрийнх нь ангийг дуусгачхав. Дуу оруулагчид гайхаж урд нь дуу оруулж байсан юм уу гэж асууж байлаа. Яаж дуу оруулж байгааг нь олон удаа харсан би дотроо төсөөлөлтэй байсан биз. Орой нь Ц.Гүндэгмаа ах ‘чи маргааш өглөө 10 цагт энд ирэх хэрэгтэй байна’ гэв. Хэдий маргааш нь ажилтай байсан ч би зөвшөөрсөн юм.

Тайз засагчаар ажиллаж байсан би кинонд дуу оруулахын тул өглөө эрт босож телевизийн тайзыг ганцаараа засаж байсан

Тэр шөнөө догдлон нойргүй хоноод, маргааш нь эрт 07 цагийн үед телевиз дээр очлоо. Багаараа засах ёстой байсан тайзаа ганцаараа засчхаад дуу оруулах студид очив. Тайз засах ажил 10 цагт эхэлнэ, цуг засдаг хүмүүс нь тэр цагтаа л ирэх тул ганцаараа засаж ажлаа амжуулсан нь тэр. Тухайн үеийн ‘Тататунга’ нэвтрүүлгийн тайз гэдэг чинь том байсан шүү дээ. Ингээд үүнээс хойш тасралтгүй 11 жил кинонд дуу оруулсан даа.

-Нийт хэдэн кинонд дуу оруулсан бэ? Тоолж байсан уу?
-Дуу оруулсан кино болгоныхоо нэрсийг дэвтэр бичиж хөтөлдөг байлаа. Тайз засагч байсан хүн чинь кинонд дуу оруулагч болоод, тэр кино нь орой зурагтаар гарч, дуу оруулсан жүжигчдийн нэрс дунд нэрээ харна гэдэг чинь миний хувьд нэгэн том эргэлт байсан юм. Тиймээс тухайн мөч бүрийг тэмдэглэхийг хичээдэг байв. Тэр үед жилд 400 орчим кинонд дуу оруулдаг байсан, 2010 он хүртэл ажилласан гэж бодохоор ойролцоогоор 4000 гаруй кино байх шүү. Хажуугаар нь бас ТВ9, UBS телевизүүдэд олон кинонд дуу оруулсан.

‘НАМРЫН СИНДРОМ’, ‘ЖЕКСОН АМЬД’, ‘ОМАРЫН ЭРЭЛД’ КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН

-Таныг жүжигчний хувьд ‘ТВ коктейл’-ын гишүүн гэдгээр хүмүүс сайн мэдэх байх. Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна уу? Инээдмийн кино болон нэвтрүүлгийн энэ багт яаж нэгдсэн юм бэ?
-Яг одоогоор идэвхтэй ажиллахгүй байна. Багийн хувьд Өөскө /А.Өнөржаргал/ Цоомоо /Н.Цолмонбаяр/, Аюуш /Н.Цэнд-Аюуш/ гурав UBS телевизэд ‘Хот чинжүү’ гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Тэр үед би Үндэсний телевиз болон драмын театрт зэрэг ажиллаж байв. Тэгсэн манай гурав өөрсдийн гэсэн шинэ нэвтрүүлэг хиймээр байна гэж санал тавьсан юм. Цоомоо бид хоёр чинь СУИС-д нэг анги байсан шүү дээ. Ингээд би ‘ТВ коктейл’-ын хошин дугааруудын зохиолыг бичиж эхэлсэн юм. Арав гаруй зохиол бичсэний дараа найзууд маань ‘Хот чинжүү’-гээ болиод, шинэ нэвтрүүлэгтээ намайг байх хэрэгтэй гэж үзэн дөрвүүлээ ‘ТВ коктейл’ гэж нэвтрүүлгийг эхлүүлж байлаа.

-Яагаад ‘ТВ коктейл’ гэж нэр өгсөн юм бэ?
-Бид урлагийн олон салбарт хүчээ үзнэ гэсэн мөрөөдөлтэй байлаа. Кино хийж, тайзан дээр жүжиглэн реклам хүртэл хийдэг байя гэж ярьсан. Гэхдээ бантан хийхгүй. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хийж үзэгчдэд барина гэсэн бодолтой. Ингээд тансаг, холимог юу байдаг билээ гэж бодсоны эцэст ‘коктейл’ хэмээх нэрийг өгсөн юм даа.

-Нэвтрүүлгийн зохиол бичиж байгаа юм чинь, кино зохиол бичдэг байлгүй?
-Бичдэг гэж хэлэхэд хэцүү ч ‘ТВ коктейл’ хамтлагийнхаа киноны зохиолуудыг бичсэн шүү. Анхны зохиол ‘Хайрын рекорд’ киноных байв Түүнээс хойш ‘Намрын синдром’, ‘Жексон амьд’, ‘Омарын эрэлд’ зэрэг киноны зохиолыг бичсэн.

-Ихэвчлэн инээдмийн кино бичдэг юм уу?
-Инээдмийн кинонд тийм ч дуртай биш. Ажлын шаардлагаар, инээдмийн хамтлагт байгаа учраас л бичсэн. Миний хувьд цаг үеэ дагасан, манайхны хэлдгээр ‘кассын’, үзэгчдийн хүсэж буй киноны зохиолыг бичиж байсан болохоор 14 хоногоос сарын дотор л бичиж байв.

-Зохиол бичиж байсан. Харин кино найруулж байсан уу?
-‘Мөнгөний гахай’ киног найруулсан. Гэхдээ найруулах тал дээр би сонирхолгүй юм билээ. Найруулагч болох хүнд хүсэл эрмэлзэл, мөрөөдөл байж, алдаагаа засах судалгаа хийдэг бол би зүгээр л ажил гэж ойлгон, бараг завтай нь би байна гэж л найруулсан даа. Монголын кино урлагийн түвшин хурдтай сайжрахгүй байгаад санаа зовж явдаг хүмүүсийн нэг учраас кино зохиол талдаа сонирхолтой.

ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ ХӨТЛӨГЧӨӨР АЖИЛЛАСАН МИНЬ БОЛЛОО ГЭЖ ҮЗДЭГ

-Яагаад ’80 саяын уналт’ шоуг хөтлөх болов? Хэдэн жил хөтөлсөн билээ?
-2011 онд ‘ТВ коктейл’-д байхад ‘Боловсрол суваг’ телевизийн захирал Н.Мэндбаяр, продюсер Н.Отгонбат нар надад санал тавьсан юм. ‘Олон хүн шалгаж үзэхэд энэ нэвтрүүлгийг чинь Энхбаяр хөтөлсөн нь дээр юм биш үү гэж өөрсдөө хэлээд байх юм. Иймээс чамаар хөтлүүлье гэж бодлоо’ гэж билээ. Эхэндээ чадахгүй байх гэж бодоод бага зэрэг дургүй байсан ч сүүлдээ таалагдаж найман жил хөтөллөө.

-Дуу оруулагч, жүжигчнээс гадна ’80 саяын уналт’ шоуг хөтөлдөг байсан. Тэгээд ч болоогүй хөл бөмбөг, сагсан бөмбөг тайлбарладаг гэхээр таныг багагүй мэдлэг, боловсролтой хүн гэж хардаг. Эзэмшсэн боловсролынхоо тухай яриач?
-Би өндөр боловсролтой хүн биш. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн. Харин олон жижиг курс, дамжаа төгсөж байсан.

-Таны аавыг дэлхийн хоёрдугаар дайнд германчуудтай тулалдаж явсан 20 гаруй оюутан Монголчуудын нэг гэж сонссон?
-Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын Харьков, Ростов хотыг хамгаалахад оролцож байсан Монгол цэргийн оюутнуудын нэг нь миний аав байсан юм. Өөрөө надад ярьдаг байлаа. Бага байхад тухайн хүмүүсийг төр, засгаас урамшуулж байсан ч сүүлдээ мартсан байх л даа. Мартахаас ч яах вэ, төр засаг олон дахин солигдлоо. Нийгэм ч өөрчлөгдлөө. Тэр түүхийг тулалдсан хүмүүсийн үр хүүхдүүд л мэддэг байх даа.

БИ ХҮНЭЭС МӨНГӨ ЗЭЭЛЖ БАЙГААГҮЙ

-Хөл бөмбөгийн спортыг хэзээнээс сонирхож эхлэв?
-2000 оноос хойш Арсенал, Манчестер Юнайтед багуудын тоглолтыг үзэж хөл бөмбөгд гэлтгүй мэргэжлийн лигүүд рүү татагдаж байв. Анх С1 телевизэд Премьер лиг тайлбарлаж байлаа.

-Спорт тайлбарлагч гэдэг урлагийн хүн үү?
-Тайлбарлагчийг урлагийн хүн гэж хэлэх хэцүү ч урлагийн элементүүд ордог л доо.

-Нэвтрүүлэг хөтлөх, кинонд тоглох, дуу оруулах, спорт тайлбарлахын алийг илүүд үзэх? Алинд нь илүү дуртай вэ?
-Бүгдэд нь дуртай. Адилхан л ажил юм чинь. Би ер нь дургүй ажилтайгаа зууралдаад байдаггүй.

-Хүмүүс өөрийгөө хөгжилтэй, даруухан, нийтэч зэрэг янз бүрээр тодорхойлдог шүү дээ. Таны хувьд өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?
-Жаахан урагшгүй хүн байх. Хэрэв өшөө их тэмүүлэлтэй, амбицтай хүн байсан бол өөр зүйлүүдийг хийж болох цаг хугацаа байж дээ гэж боддог. Бас магадгүй их залхуу хүн юм болов уу даа. Тайлбарлагчийг урлагийн хүн гэж хэлэх хэцүү ч урлагийн элементүүд ордог л доо.

-Одоо ямар төсөл, хөтөлбөр, нэвтрүүлгүүдэд оролцож байна вэ?
-SPS телевизийн ‘Football Talk’ нэвтрүүлэгт орж, тухайн долоо хоногт дэлхийн хөл бөмбөгөнд болсон үйл явдлуудын талаар ярилцдаг. Заримдаа ‘NBA Talk’ нэвтрүүлгийнхэн урина. Би NBA-ийн ‘Dallas Mavericks’ багийн хөгжөөн дэмжигч. Мөн мэдээж жүжигчнийхээ ажлыг хийж кинонд тоглоно. Кино зохиол бичих санаанууд байна. Түүн дээрээ ажиллана. Чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглоно. Ном уншина. Ер нь бол чөлөөт уран бүтээлч шүү дээ.

-Таныг хүнээс мөнгө зээлдэггүй гэж ярихыг сонссон? Яагаад?
-Банкнаас хуулийн дагуу зээл авах нь мэдээж. Харин хүнээс мөнгө зээлж, асуудаггүй. Бахархаад байх зүйл биш ч гэсэн эргээд бодохоор зээлж байгаагүй юм билээ. Тэгэхээр их аймхай хүний шинж юм шиг ээ. Бусдад хүндрэл учруулна гэж боддог байх даа.

-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа
-Баярлалаа.

Эх сурвалж: GOGO.MN

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.