Цэргийн алба хаагч aмua алдсантай холбоотойгоор 05 дугаар ангид шалгалт хийжээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг ам иа а лдс антай  холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус ангид хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллажээ.

Одоогоор тус ангид Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа талаараа мэдээлжээ.

Эргэн сануулахад урьдчилсан байдлаар тус цэрэг 30 дy yлж, цо хиул сан ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэнэ. Гэхдээ за дла нгийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа бүх зүйл тодорхой болно.

Тус цэрэг тангаргын баяраар ар гэрийнхэнтэйгээ уулзсан бөгөөд уулзалтаар ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Тэрээр элдэв хууч өвчингүй байжээ.

Latest articles

Related articles

spot_img