Л.Гүндалайн ганцаар эзэмшдэг байсан Далай ээж жуулчны баазын газрын эрхийг С.Бат-Эрдэнэ сайд цуцлаж Найрамдал-2 зусланг барих шийдвэр гаргажээ

Ламжавын Гүндалай гэгчийн ганцаар эзэмшдэг байсан Далай ээж жуулчны бааз байрладаг газрын эрхийг

Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд С.Бат-Эрдэнэ цуцлаж Найрамдал-2 зусланг барих шийдвэр гаргасан талаар цахим орчинд тархаад байна.

.

2020 онд  “Далай ээж 2” гэх зочид буудал нь бохир усаа насосоор татан, урсгаж, нуурыг бохирдуулж байгаа нь илэрсэн талаар Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа мэдээллэсэн байдаг.

Уг хэрэг дээр зохих арга хэмжээг авч холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр тус захиргаанаас ажиллаж буй бөгөөд цаашид хяналт шалгалт үргэлжлүүлэх талаараа мөн мэдэгдсэн байна. Харин иргэдийн зүгээс энэхүү амралтын газрыг “УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хувийн эзэмшлийн буудал. Ингэж байгаль орчиндоо томоохон хэмжээний хохирол учруулж болохгүй” гэх мэтээр шүүмжилж мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд хүчтэй тарж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас тодруулахад эрс үгүйсгэж миний амралтын газар биш хэмээн эсэргүүцэж байв.

Latest articles

Related articles

spot_img