Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ олонд танигдаж байсан Х.Намууныг одоо Wolarsen гоо сайхны бүтээгдэхүүнээр нь андахгүй болжээ.
Хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан авъяаслаг бүсгүй өдгөө хувийн бизнесээ өргөжүүлээд тун ч завгүй яваа. Тэрээр урлагийн салбараас хөндийрч хувийн бизнес болон найз залуудаа анхаарал илүүтэй хандуулах болсон.
Их ажлын хажуугаар өөрийгөө баярлуулж гадаадын орноор аялах сонирхолтой тэрээр саяхан Дубайгаар аялаад ирсэн билээ.
Тэгвэл энэ удаа ганцаараа Орос улсад аялаж яваа бөгөөд тус улсад амьдардаг найз охиныдоо зочилжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа:
“Гэхдээ байна ш дээ гадаад явна гэхээр заавал Америк, Итали, Франц гэдэг ч юм уу том хөгжилтэй орнуудаар их мөнгө үрж үнэтэй аялахыг хэлэхгүй байхаа.
94,000 төгрөгөөр автобусанд суугаад л хил гарчихаж болно. Ямар ч хүн 90к ууж идэхэд гаргаж чадаад байдаг ш дээ. Огт хил гарч үзээгүй хүмүүсийг би ёстой гайхдаг аа. /боломж нь байгаад байхад л пааб баар хэсээд яваад байдгын/” гэв.














