• Latest
  • Trending
Ч.Хүрэлбаатар: Бид  бусад  улс  орноос  зээл  аваад л  байх нь зүйтэй

Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй

2020-10-22
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, February 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй

by admin
2020-10-22
in ЗАСГИЙН ГАЗАР, УЛС ТӨР
0
Ч.Хүрэлбаатар: Бид  бусад  улс  орноос  зээл  аваад л  байх нь зүйтэй

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, 2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)
Aюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  өчигдөр болов.  Хуралдаанаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хэлэлцсэн юм.   Энэ зээлийг Монголд хэрэгжүүлж буй “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх,  үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгож байгаа юм.  16 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс гурван жил чөлөөлж, 0.25 хувийн хүүтэй олгох зээл юм байна. Энэ асуудлыг байнгын хорооны гишүүд хэлэлцэж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Батболд: Чухал зээлийн хэлэлцээр байна.  Хэзээнээс бодит ажил болох вэ. Юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “COVID-19” гарч байх үед дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд санхүүгийн эх үүсвэрийг бэлэн байлгах бодлого баримталж ажилласан.  Өндөр хүүтэй бонд авах, арилжааны банкнаас мөнгө зээлэх сөрөг нөлөө үүсч магадгүй гэж гэрээ хэлцэл хийж байгаа.  Гэхдээ  гэрээ УИХ-аар батлагдсаны дараа мөнгөө авах боломжтой. Зориулалт нь төсвийн дэмжлэг байдлаар ашиглана. “COVID-19”-ийн нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээнд зарцуулна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш маш богино хугацаанд Монгол Улс 353 сая ам.долларын зээл авч байна. Айлаас эрэхээс авдраа уудал. Монгол Улсын эдийн засгийн аюул “COVID-19”-ийн нэр дор яваад байна.  Монгол  Улс өрөнд орох асуудал цаашаа хэр их үргэлжлэх вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “COVID-19”-өөс үүдэж ихэнх улс орон төсвийн алдагдалтай байна.   Хэний ч тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид ч гэсэн хямд эх үүсвэр бэлэн байлгах үүднээс хэлэлцээрүүд хийж байгаа. Зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьж ажиллаж байна. Энэ хүрээндээ зээлээ авч байгаа. Иргэд, аж ахуйн нэгж дээр очих дарамтыг бууруулах зорилгоор зээлийн хэлэлцээрүүд хийж байна. Дотооддоо гурван их наяд төгрөгийн бонд гаргалаа гэхэд хүүнд нь 700-800 тэрбум төгрөг төлсөн байгаа юм. Тиймээс маш бага хүүтэй эх үүсвэрүүдийг судалж, хэлэлцээр хийж байгаа. Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг УИХ баталсны дагуу арга хэмжээгээ авч, нийцүүлж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвийн дэмжлэг боловч бондын санхүүжилтэд олгож байгаа гэдэг агуулга нь зөв. Ийм хөнгөлөлттэй зээлийг бид авч байх ёстой. Хамгийн гол нь бид төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зээл аваад байна. Азийн дэд бүтцийн банк зөвхөн дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт олгодог ч “COVID-19”-тэй холбоотойгоор төсвийн дэмжлэг гаргасан учраас авч байна гэж ойлголоо. Цаашид бид дэд бүтцийн дэмжлэг дээрээ санхүүжилт авах боломжтой юу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хаана хямд санхүүгийн эх үүсвэр байна, үр ашигтай зарцуулж байгаа эсэх, бодлого нь зөв эсэх нь л чухал. Ер нь бид “COVID-19”-ийн үед санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгохын тулд бусад улс орноос зээл аваад явах нь зүйтэй. 1.1 хувийн хүүтэй зээл бол маш хямд үүсвэр. Хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байгаа. 16 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс гурван жил чөлөөлөх зээл юм.Коронавирустай үед төсвийн алдагдал өндөр гарсан. Зарим нь алдагдлаа багасгах нь эдийн засгаа агшаадаг учраас улс орнууд эдийн засгаа яаж идэвхтэй байлгах вэ гэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, бидний хувьд ч ийм л арга хэмжээ аваад явж байна.

Хуралдааны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.