Дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нарын хувийн харилцаа олны анхаарлын төвд орсоор ирсэн. Хэд хэдэн удаа гэр бүлийн хүчupxuйллuйн хэргээс цarдаагийн байгууллагад шалгагдаж байсан дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр шөнө эхнэртээ гар хүрч, БЗД-ийн Эрүүлжүүлэх байранд xoножээ.

Салах тухай мэдээлэл олон цацагдсан ч, хоорондоо эвсэж аялан тоглолт хүртэл хийгээд амжсан хосуудын маргаан дууссангүй. Т.Дэлгэрмөрөн хэд хэдэн удаагийн xvчu pxuйллийн хэрэгтэй учир сүүлийн асуудал нь амархан шийдэгдэхгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Тэгвэл Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Ананда: “Ийм болчихлоо. Хүүхдүүддээ асарч хоолыг нь яаж хийж өгөхийн. Зүгээр л хүний тусламжгүй нэг хэсэгтээ юу ч хийж чадхааргүй болчихлоо.
Хамгийн ихээр хөдөлмөрлөдөг гар минь. Өчигдөрхөн орондоо үрээ тэврээд хэвтэх гэж байхад зүгээр байсан шүү дээ.
Өдөржин л эмнэлэгээр явлаа ийм л болоод л ирлээ.
Энэ хагас сайнд 70н бүсгүйтэй ягаан өнгийн эвентээ хийх байсан. Үнэхээр ийм болсондоо итгэж чадахгүй байна аа?” гэв.













