Өдөр бүр байцааны шүүс уувал таны бие махбодид ямар өөрчлөлт гарах вэ?

Байцаа – эрүүл хооллолтын тухай яригдахад хүнсний ногоонууд дундаас байнга хойш тавигддаг. Бас гашуун амтнаас нь болоод тэгдэг ч байж болно. Байцааны шүүс нь хооллолтын явцад сайн нөлөө үзүүлэх үйлчилгээтэй – брокколи, байцаа, бууцай бараг л адилхан үйлчилгээ үзүүлнэ.

Байцааны шүүсний эрүүл мэндэд үзүүлэх 10 эерэг ашиг тус

1. Антиоксидант

Байцаа болон байцааны шүүс нь антиоксидантаар баялаг хүнс юм. Антиоксидант нь чөлөөт радикалаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай үр дүнтэй тэмцдэг.

2. ХaBдapтай тэмцэгч

Байцааны шүүсэнд агуулагдаж буй фитохимийн бодис нь дархлааг дэмждэг тул вирус, өвчинтэй тэмцэнэ, үүнд төрөл бүрийн хавдар ч бас орох ажээ.

3. Холестерин

Улаан байцааны шүүсэнд тосны хүчил омега-3 агуулагддаг тул цусны даралтыг багасгана, муу холестерин (LDL) болон триглицеридийг бууруулна.

4. Арьс болон нүүрний өнгө

Байцаа нь арьсны гоо сайхныг дэмжих шим тэжээлээр баялаг: А болон Е амин дэм нь арьсыг залуужуулах, шарх эдгээх, сера нь үрэвслийг дарах, кали нь арьсыг цэвэрлэхэд нөлөөлдөг.

5. Хоол боловсруулах

Байцааны шүүс нь сүүн хүчил агуулдаг – ходоодны орчныг сайжруулж ариутгах байгалийн гаралтай химикатуудыг ялгаруулж өгдөг байна.

6. Сера
Хоолны сера – үсний ургалтанд нөлөөлөх эрдэс бодис юм. Байцааны шүүсэнд уг бодис агуулагддаг бөгөөд өөр бусад төрлийн эрдэс бодистой нэгдэж үсний эрүүл мэндийг дэмжинэ.

7. Ypэвcэл

Байцааны шүүс нь vpэBcлийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг судалгаагаар тогтоосон байна.]

8. Хооллолт
Байцаа нь бие махбодийг эрдэс бодисоор хангана, жишээ нь кальци, төмөр, марганец, магни, фосфор болон тиамин. Эдгээр эрдэс бодисууд нь ясны бат бөх, дааврын ялгаруулалт, зүрхний цохилтонд нэн тустай ажээ.

9. Өөхлөлт
Байцааны шүүс – ходоод цэвэрлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

10. Ходоодны шap

Байцааны шүүсээр ходooдны шapxыг үр дүнтэй эдгээж байгааг судалгаагаар нэгэнт баталжээ. Байцааны шүүсэнд агуулагдах глутамин гэх бодuc нь антацидаас илүү үйлчилгээтэй байна.

Latest articles

Related articles

spot_img