Хэд хэдэн удаа гэр бүлийн х.ү. ч.и.р.х .и.й.л.л.и.йн хэргээс цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр шөнө эхнэртээ гар хүрч, БЗД-ийн Эрүүлжүүлэх байранд хоносон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна.

Салах тухай мэдээлэл олон цацагдсан ч, хоорондоо эвсэж аялан тоглолт хүртэл хийгээд амжсан хосуудын маргаан дуусаагүй бололтой. Т.Дэлгэрмөрөн хэд хэдэн удаагийн хү чирхий ллийн хэрэгтэй учир сүүлийн асуудал нь амархан шийдэгдэхгүй гэдгийг эх сурвалжууд хэлээд байгаа юм.

Түүний цахим хаягийг шинжвээс өчигдөр өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлсэн байх юм.
Т.Дэлгэрмөрөн: “Өчигдөр шөнө шорлог идэж байхдаа цагаа харсан чинь хэдийн бурхан багшийн дүйчэн өдөр эхэлсэн байлаа. Ooh my god гээд дотроо жаахан харамсангуй байсан ч үнэндээ л амттай шорлогноос татгалзаж чадаагүйг бурхан багш мэдэж байгаа болохоор уучилна намайг угнаасаа.
Өглөө босоод ирсэн чинь өө бүр төмстэй цуйванг тогоо дүүрэн сэгсэрч байдаг шүү андууд.Хаааа зүгээр төвөггүйхэн хоёр таваг идэснийхээ дараа , өнөөдөр чинь бурхан багшийн дүйчэн өдөр шүү дээ гээд дахиад улам ихээр харамсаж баахан уйтгарлаж суухдаа , булгийн усанд хөргөх гээд хийсэн байгаа хүйтэн пивонуудаа гэнэт санаад тийм ээ өнөөдөр чинь бурхан багшийн дүйчэн өдөр шүү дээ гээд инээд хүрэв.
Уучилж өршөөгөөрэй намайг бурхан багш минь , үнэндээ бол дотроо харамсаад л байгаа шүү өгөөмөр хөөрхөн бондгор шавь чинь. Маргаашнаас яг турна аа бас бэлтгэлээ хийнэ ээ.” гэв.

Дараах нийтлэлийг харвал угтаа дуучин Т.Дэлгэрмөрөн дүйчин өдөр шорлог, цуйван идсэндээ харамсаж хүйтэн пивонуудаа санаж уусанаас үүдэн c.o. r.m.y. y.p.ч хайрт гэргийдээ гарч хүрч, эрүүлжүүлэхэд орохдоо хүрсэн юм уу даа?

Тэгвэл түүний үйлдлийг нотлох дараах бичлэг цацагдлаа.













