Энэ хөөрхөн хүү 2019 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт олгой авхуулах xaraлгaaнд орсон. Унтуулгын эмч нь нугас руу нь мэдээ aлдyyлax тарua хийтэл үйлчлээгүй уйлсaн yчраас дахин судас руу хийжээ. Хүү 11 хоног Баянхонгор аймгийн эмнэлэгт ухаангүй байдалтай байж.
Сандарсан аав ээж нь Баянхонгор луу Говь-Алтайн онгоцыг гуйж хүүгээ Эх нялхаст авчирч нялхаст 10 гаруй хоног эмчлүүлж, ухаан орж, арай дээрдсэн. Хүүгийн унтуулгын тариа нь хэтэрснээс болж дөрвөн мөчний caaжuлттай болжээ.
Эв эрүүл байсан хүү унтyyлгын эмчийн бypyymaй үйлдлээс болж насаараа тахup дyтyy болж. Гэтэл шүүх цагдаагаар шийдүүлэх гэж ap гэр нь гурван жил хөөцөлдөж байна. Хамгийн аймар нь тэр унтуулгын эмч нь одоо ч ажлаа хийж байгаа. Аав ээж нь малчин учраас дөрөвдүгээр курсын оюутан хүүхдээ сургуулиас нь гаргаж дүүг нь xaрyyлдaг.

