Өчигдөр (2022.06.14)-ны өдрийн 15 цагт БЗД-ийн 14-р хороо Цагаанхуаран хотхоны хажууд байрлах хогийн цэг дээр цагаан өнгийн шуудайн дотор хүн хийгээд хаячихсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Шалгалтаар ХУД-ийн нутаг дэвсгэрт оршин суух 39 настай Х.Г болох нь тогтоогджээ.

Талийг аачийн гавлын я с ил гарсан, нүүр нь танигдах боломжгүй, бие нь ө төж, му удсан байдалтай олдсон байна.

Шуудайны амыг зангидаж уясан байжээ. Урьдчилсан байдлаар талийгаач 3-6 сарын өмнө н ас ба рсан гэх дүгнэлт гарчээ.

Тали йгаач Г нь 6-16 насны 4 хүүхэдтэй, Хан-Уул дүүрэг дэх Эрэлийн байранд 2015-2019 онд орцны жижүүрээр ажиллаж байсан. 2019 оноос а.р. х.и.н.ы хамааралтай болж, орцоор амьдарч байжээ.


