С.Содномпэлжээ Азийн аваргын тэмцээнээс эсэргүүцэл үзүүлж, орхиж гарсаны учир юу байв?

МУГТ С.Содномпэлжээ БНСУ-д Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа тэмцээний нээлтийг орхиж гарсан тухайгаа олон нийтэд учир шалтгаанаа тайлбарлаж ийнхүү дэлгэв.

Тэрбээр: “БНСУ Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэн дээр МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ИНГЭЖ буруу хийжээ.
Иймээс энэ тугийг барьж гарсангүй.
Дасгалжуулагч бид хоёр тэмцээний зохион байгуулагч талд гомдол гаргаад тэмцээний нээлтийг орхин гарлаа.” гэжээ.


