• Latest
  • Trending
Л.Оюун-Эрдэнэ  Ерөнхий сайдад  ‘гадуурхагдаж’  эхэлсэн бололтой

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад ‘гадуурхагдаж’ эхэлсэн бололтой

2020-10-20
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад ‘гадуурхагдаж’ эхэлсэн бололтой

by admin
2020-10-20
in УЛС ТӨР
0
Л.Оюун-Эрдэнэ  Ерөнхий сайдад  ‘гадуурхагдаж’  эхэлсэн бололтой

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Эх сурвалж: Ergelt.mn

Шударга ёсны сэлмээ сугалж, авлига, хээл хахууль, бузар булай бүхэнтэй тэмцэнэ гэж ам гарсан Ерөнхий сайд болон нэр бүхий таван  гишүүн сүүлийн үед сураг тасарч, өөр өөрсдийн карьераа хөөж эхэлжээ. Эрх мэдэл, албан тушаалд хүрсэн тэд хүслээ гүйцэлдүүлж, бахаа хангав. Өвлийн хүйтэнд хөлдүү цемент дээр гэр барьж, шударга ёсыг тогтоохыг хүсэж байсан иргэд ганзага хоосон буцлаа. Мөнөөх гишүүдэд бусдын адил албан тушаалын мөнхийн ашиг сонирхол л байжээ. Одоо харин тэд хөнжил дотроо “жийлцэж” эхэлсэн бололтой. Хүзүү толгой нийлүүлсэн Хэнтий нутгийн ах дүүс ч “түнжин муудсан” гэх сураг мэр сэр дуулдах болжээ. Энэ ч үнэний ортой байж болох.

Сүүлийн үед Ерөнхий сайдын гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд ч үүнийг нотолж байна. Саяхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой ажлын хэсэгт өөрчлөлт оруулж, ажлын хэсгийн ахалж байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээлгэж өгчээ. Энэ талаар тэрбээр “Сингапур Улс руу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг шилжүүлэх гэж байсантай холбогдуулан ажлын хэсэг гарч, үүнийг нь би ахалсан. Онцгой дэглэм тогтоосон. УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компани болж, онцгой дэглэмийн хугацаа дууссан. Надад байсан “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой бүх материалыг би Шадар сайдад хүлээлгэж өгсөн” хэмээв.

Харин Шадар сайд Я.Содбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой ажлын хэсгийг би ахалж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас  худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн”-тэй холбоотой асуудлыг сүүлийн таван жил ярьж байна. Энэ хугацаанд 4-5 ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ хүрээнд 2017 онд УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс “Монголиан коппер корпорейшн” компанийн худалдаж авсан 400.27 сая ам.доллар ОХУ-аас шилжиж орж ирсэн байдаг.

Ингээд УИХ-аас худалдан авалтыг суутган тооцох зарчмаар суутгаж дуусах ёстой хэмээн 27 дугаар тогтоолд тусгасан.Ажлын хэсгийн хүрээнд одоогоор “Монголиан коппер корпорейшн” компани болон холбогдох байгууллагуудтай хамтран тооцоо судалгаа хийж байна. Ингээд нэгдсэн нэг байртай суурьтай болсны дараа тухайн аж ахуйн нэгжтэй хэлцэл хийнэ” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байв.

Үүнээс харахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх багын найзаа дэргэдээ авч, нутгийн дүүгээ зарим албан тушаалаас нь холдуулж эхэлсэн бололтой. Үүнийг нь ч нэр бүхий таван гишүүдийн нэг болох Ж.Батзандан баталж  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг болон 49 хувийг луйврыг зохион байгуулсан этгээдүүдтэй харилцан тохиролцож, луйвардаж авах гэж байна. Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нараар толгойлуулсан хулхины ажлын хэсэг ажиллаж эхэлсэн.

МАНАН дэглэмийн эсрэг  тэмцлийг удирдан зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнэ сайдыг энэ ажлаас хөөж гаргасан гэх мэдээ бидэнд ирж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдаа дэргэдээ байгаа шадар сайд, зөвлөх нэртэй МАНАН бүлэглэлийн нөхдүүдийн үгээр хөтлөгдөлгүй, Монголын баялгийг хулгай хийх явдлыг таслан зогсооно гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс харахад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад гадуурхагдаж эхэлсэн нь тодорхой бололтой.

Үүгээр ч зогсохгүй, саяхан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын томилгоог хийхэд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас өөр байр суурьтай байв. Энэ талаар тайлбарлахдаа тэрбээр “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлыг  нээлттэй сонгон шалгаруулах хүсэл надад байсан. Учир нь, энэ компани Үндэсний баялгийн санг арвижуулах учиртай. Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг тус компанийн хуулийн хэлтэс боловсруулсан.

Иймд парламентын гишүүн байсан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан хүн энэ хуулийг батлах нь зөв гэж надад тайлбарласан” гэжээ. Арга ч үгүй Л.Оюун-Эрдэнэ хүчгүйдэж, Засгийн газраас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдийг дагахаас өөр арагүйд хүрч байгаа бололтой. Нэг ёсондоо У.Хүрэлсүх намынхаа ахмад гишүүдийг эгнээндээ нэгтгэж, Л.Оюун-Эрдэнэ зэрэг гишүүдээ өөрийн хүрээллээс гаргаж эхэлсэн гэж харж болохоор байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.