• Latest
  • Trending
Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан

Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан

2022-06-06
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан

by admin
2022-06-06
in ӨНЦӨГ
0
Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан

Хүний сэтгэл гэж яасан агуу юм бэ…
Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан. Энэ үед ээж дүү хоёрт нь хоол өгдөг байсан хамар хашааны эгч нь одоо ядруухан яваа аж…Харин тэрээр багад нь тусалж байсан эмэгтэйд…..

1-р хорооллын арын дэнжид ээж охин дүү 2тойгоо ядруухан өссөн бөгөөд хоосон хоносон өдөр хоног цөөнгүй байсан

YOU MAY ALSO LIKE

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

Шуурайн Солонго: Март бол дотоожноосоо хямдхан “муужгай“-нуудын баяр биш л дээ

Энэ залуу нэг барилгын компанид ажилладаг бөгөөд энэ жилийн Март 8-ний өдрийг угтан сүүлийн 2 жилийн НДШ-ээ хувиараа цуглуулан хуучин амьдардаг байсан гудамныхаа өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэйд иж бүрэн тавилгатай 5 ханатай өргөө цагаан гэр өгч бэлэг барьжээ.

Учир нь түүний бага нас 1-р хорооллын арын дэнжид ээж охин дүү хоёртойгоо ядруухан өссөн бөгөөд хоосон хоносон өдөр хоног цөөнгүй байжээ. Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан гэнэ. Энэ үед дээрхи хамар хашааных нь залуухан бүсгүй ажиллаж байсан цэцэрлэгийнхээ хүүхдийн хоолноос илүү гарсан каш, шар будаа авчирч өгөн гэртээ үлдсэн ээж дүү хоёрт нь өгч гол оруулдаг байсан гэж ярьж байна.

Хүний тусыг мэдэж, санаж амьдарна гэдэг ёстой л энэ дээ, ухаантай хүүд бурхан үргэлж тусалнаа.

 

Нөөцийн мах бэлтгэж, Монголчуудыг хооллодог хятад компаниудын Монгол ЭЗЭД ХЭН БЭ?

Мах, махан бүтээгдэхүүний салбар тэр дундаа, нөөцийн мах бэлтгэх квот олж авна гэдэг эртнээс л аль чадалтай, эрх мэдэлтэй нэгний хийдэг бизнес байсаар ирсэн. Үүнийг нь ч УИХ-ын хэд хэдэн гишүүн чуулганы индэр дээрээс хэлж, мэдэгдэж байв. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Квот олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ынх, гурав нь сайд дарга нарынх байна. Тэдгээр дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн компанид 500 тонн махны зөвшөөрөл олгосон. Ийм луйврын системийг ХХААХҮ-ийн үе үеийн сайд хэзээ ч хийж байгаагүй. Хулгайн энэ системийг Ч.Улааны үед л хийж эхэллээ” гэж нэгэн цаг үед хэлсэн удаатай.

Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн нөөцийн махны квот атгасан тухайн үеийн гурван сайд нь хэн байсан бэ. Ерөнхий сайд асан буюу У.Хүрэлсүхийн дүү үнэхээр махны квот авсан уу гэдэг бас л сонирхолтой сэдэв. Гэхдээ бид үүнээс урьтаад нөөцийн мах бэлтгэдэг хятад компаниудын мэдээллийг хүргэе.

Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаатай холбогдуулан 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавин битүүмжлээд буй.

Эдгээр компаниудаас арав нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай эс бөгөөс Монгол, Япон улсын иргэдтэй хамтран хөрөнгө оруулсан гэж УБЕГ-т бүртгэгджээ. Үүнээс гадна дээрх компаниудын заримынх нь эзэдтэй улстөрд нөлөө бүхий эрхмүүд ямар нэг байдлаар холбоотой гэх шуум хүртэл гарсан.

Тэгвэл хяналтынхны нүдэнд өртөж, хаалгаа лацдуулсан ААН-үүдээс “Цан сэн тиан ий” болон “Дун Фан интернэйшнл” гэсэн хоёр компани нь нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлтэй. Бүр бэлтгэн нийлүүлсэн махаа зах зээлд нийлүүлээд цөөнгүй жилийг ардаа үдсэн юм байна.

Гэхдээ Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас эл мэдээллийг эрс үгүйсгэж, “Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд мах бэлтгэдэг” гэх мэдэгдлийг өмнө нь гаргаж байсныг энд дурдах нь зүйн хэрэг байх. Ямартай ч Монголын махны бизнес Хятад ченжүүдийн гарт орчихсон, тэдний ихэнх нь том дүнтэй мөнгөөр эргэдэг учраас махыг их хэмжээгээр нөөцөлж Эмээлтэд авсан газартаа дардаг гэх яриа байсаар ирсэн. Энэ нь ч үнэн болохыг сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдал гэрчиллээ.

Тиймээс сүүлийн гурван жил шахуу нөөцийн мах бэлтгэж, Улаанбаатарчуудын хооллож байгаа “Цан сэн тиан ий” болон “Дун Фан интернэйшнл” компаниудыг хэний эзэмшил бэ гэдэг мэдээллийг хүргэе.

“Дун Фан интернэйшнл” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн өмчлөгч нь Yu Yadong гэж хүн байдаг бол хамтран эзэмшигчээр нь Gao Xongyo, Yu Yaguan нар байдаг юм байна. Харин захирлаар нь Монгол Улсын иргэн Д.Шинэцэцэг гэх эмэгтэй 2019 онд томилогдсон. Үйл ажиллагааны чиглэл нь мал аж ахуй, Сав баглаа боодлын үйлдвэрлэл, Газар тариалан, Гадаад худалдаа, Сав баглаа боодлын үйлдвэрлэл, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэжээ.

“Цан сэн тиан ий” ХХК нь 2017 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.Үүний дараа 2020 онд Mai Heping гэдэг хүн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх авсан байна. Эцсийн өмчлөгч нь Tang Chenghong гэж хүн байдаг.

.

Эдгээр хоёр компанийн эзэдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улстөрд нөлөө бүхий хэд хэдэн хүн холбоотой гэх мэдээлэл сошиалд цацагдаад байгаа юм. Гэхдээ яг таг баримт одоогоор хэн ч дэлгээгүй. Үнэн эсэхийг цаг хугацаа эс бөгөөс хуулийнхан шалгаж тогтоох байх.

Ингээд үлдсэн 18 компанийг хэн хэн эзэмшдэг, аль улсын хөрөнгө оруулалттайг танилцуулъя. Дээр хэлсэнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас лацдсан дээрх 20 ААН-ийн 10 нь БНХАУ болон эсвэл Монгол, Япон улсын иргэд хамтарч эзэмшдэг юм байна.

Үүнд:

  1. “Монгол Экомах” ХХК нь М.Цагаанбаатар гэж хүн удирдлагаар нь ажилладаг. Гэхдээ “Халх Гол Агро Инвест” компани гол хувьцааг нь эзэмшдэг юм байна. Уг компанийг БНХАУ-ын иргэн Li Haizheng эцсийн өмчлөгчөөр байдаг бол Jun Ming, Jian нараас гадна М.Цагаанбаатар нар хамтран эзэмшдэг аж.
  2. “Цэлмэг онгод” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан. Эзэмшигчээр нь Монгол Улсын иргэн Б.Гансэлэм, БНХАУ-ын иргэн Li Qingshan нар байдаг.
  3. “Үүлэнгөү” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Zhang Qian гэх хүн байдаг бол хамтран эзэмшигчээр Монгол Улсын иргэн Сугарын Мягмархорол гэж хүн бүртгэгджээ.
  4. “Натурал грийн фүүдс” ХХК нь 2017 онд байгуулагдсан. М.Бумаюуш гэдэг хүн эцсийн өмчлөгчөөр байдаг. Гэхдээ БНХАУ-ын иргэн Bao De, Zhang Jianquan болон Япон улсын иргэн Nagata Norihiro, Tamagawa Hidehiko нар хамтран эзэмшдэг.
  5. “Өргөө мийт трейд” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн өмчлөгч нь Wang Heping бол хамтран эзэмшигч нь Erlian Ering Trading Co.,Ltd болон Dong Xiufen гэжээ.
  6. “Мон грийн хас” ХХК нь “И Эйч Би” компанийн охин компани. Үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчөөр нь Liu Xiaolong гэх БНХАУ-ын иргэн байдаг.
  7. “Жэй Икс Си Эс” ХХК нь БНХАУ-ын иргэн Yin Wenhua, Yin Jiangming нарын эзэмшил. Үйл ажиллагааны чиглэл нь Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Арьс шир боловсруулах, Малын түүхий эд боловсруулах, худалдаа болон гадаад худалдаа
  8. “Эм Ди Си Пи” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн эзэмшигч нь Dong Xiao Zhong бол Chin Bin гэх хүн хамтан эзэмшигчээр байдаг.

УБЕГ-т бүртгэгдсэн мэдээллийг танд хүргэлээ. Ямартай “Цан сэн тиан ий” болон “Дун Фан интернэйшнл” гэх хоёр компани нь нөөцийн мах бэлтгэдэг нь нэгэнт ил болсон.

Түүгээр зогсохгүй БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай болохыг ч баримтаар харууллаа.

Угтаа бол манай улс 80 сая толгой малынхаа тодорхой хэмжээг экспортод гаргаж, үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Гэтэлм манайд эсрэгээрээ ажиллаж байна. Хэдийгээр нөөцийн мах бэлтгэх компаниудыг нээлттэй сонгон шалгаруулдаг гэж байгаа ч цаанаа ямар нэг тохироо ордог гэх хардлага байдаг аж. Энэ ч утгаараа дотоодын ААН-үүд төдийлөн шалгуурыг хангаж чаддаггүй нь Хятадуудад завшаан болсон бололтой юм. Хэдий ийм ч гэлээ, мах махан бүтээгдэхүүний салбар бол Монгол Улсын стратегийн салбар. Энэ утгаараа төрийн зохистой хяналт, дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Тиймээс төр нь төр шиг байж, төрийн жолоогоо чангахан атгахгүй бол Хятад хорооллууд Улаанбаатар төдийгүй Монгол Улсаар нэг болох нь.

Үүнийг нь ч Эмээлт дэх махны “Эзэнт гүрэн” Дорнодын тал дахь хятад мянгат малчин, газрын тосны эздийн бодит байдал гэрчлэх биз ээ.

Ташрамд дурдахад, Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулахдаа дараах шаардлагыг тавьдаг юм байна.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ)
  • Үйлдвэрийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн гэрчилгээг хавсаргах)
  • Бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгж нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож, бэлтгэх мал болон бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн цахим гэрчилгээтэйгээр хүлээн авч бүртгэлжүүлэх нөхцөлөөр хангагдсан байх (Системд хэрэглэгчээр бүртгүүлсэн байх)
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх
  • Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх)
  • Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20 тонноос доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх)
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх
  • Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, төлөвлөгөө гарган хавсаргаж ирүүлэх)
  • Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх /Фото зураг хавсаргах/
  • Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх гэжээ.
ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.