Сүхбаатар аймгийн засаг даргаар 2008-2016 онуудын хооронд ажиллаж, хууль тогтоогч болохоор гурав удаа өрсөлдөн байж, УИХ-ын гишүүн болсон нэгэн бол Ж.Батсуурь юм. Төрийн түшээ болсноосоо хойш даргалж байсан аймагтаа бишгүй л очсон. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр Сүхбаатардаа зориуд очиж, өөрийнхөө нэрийг сийлүүлсэн цаг, уут чихэр тараасан шиг талархалаа илэрхийлж яваа юм байна.
Мандах наран зүгт байдаг нутгийн зон олныхоо итгэлийг улсын төсөвт хир зэргийн хөрөнгө оруулалт суулгуулж өгснөөрөө л хариулах байх. Харин МУ-ын хууль тогтоох,төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн бол цаг бэлэглэгч биш хууль тогтоогч болохыг Ж.Батсуурьд сануулахад илүүдэхгүй юм.













