Эpx баригч MAH-д ач санах хам шинж нь 99 жилийн турш халдварлагдсаар явна.1992-96 онуудын хооронд МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Пунцагийн Жасрайгийн ач хүү,Жанцангийн Хичээнгүй, ХНХ-ын сайд, зээ охин, Аюушийн Ариунзаяа хоёрт чамлахааргүй ач санаж, албан тушаалд хүргэсэн.
Угсаа залгамжлагч ноёгтой, хан хүү нарыг бодвол П.Жасрай агсны ач, зээ хоёр мөнчгөрөөрөө өөдөө гарсан гэлцэх нь ч бий. Гэхдээ Үндэсний статистикийн хорооны даргаас сайд болтлоо суга дэвшсэн А.Ариунзаяагаа бодвол Монгол шуудан ТӨҮГ-тай амьдралын сүүлийн жилүүдээ холбож явсан Жанцан агсаны хүү Хичээнгүй “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийг самарсан шигээ МАН-даа ачийг нь бачилж явна даа.
Тэрбээр 2016 оны 9 сараас өнөөдрийг хүртэлх 3 жил 2 сарын хугацаанд энэ байгууллагыг удирдаж яваа юм. Гэвч “Төрийн орон сууцны корпораци” -ийн зорилгыг нь өөрчилөх шахтал нь туйлын хангалтгүй ажиллах болжээ. Бүр удирдаж суугаа байгууллагынхаа бүтцийг өөрчлөх нэрийн дор гэм зэмгүй ажилтан, албан хаагчдыг ажлаас халж солих, өөрийн алдаатай үйл ажиллагааг нуун дарагдуулах зорилгоор 2019 оны 11-р сарын 5-ны өдрөөс эхлэн “Ажлаас халах мэдэгдэл”-ийг ажилтнуудадаа арай л бүгдэнд нь гардуулчихалгүй явна.
Ж.Хичээнгүйгийн гаргаж байгаа увайгүй үйлдэл нь “Төрийн орон сууцны корпораци” -ийн хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах зэрэг нийт албан хаагчдын үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөөр байгаа болохоор ажилтнууд нь ЗГХЭГ-т, Барилга хот байгуулалтын өмнөх болон одоогийн сайд нарт гомдол хүсэлт нэг биш удаа гаргацгаажээ. Гэвч шударга ёсны домогт дүр төрх болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх харсан ч хараагүй юм шиг явсаар өнөөг хүрчээ. Харин П.Жасрайн агсны ач хүү Ж.Хичээнгүйгийн ерөнхий захирлаар нь ТОСК нь 313,5 тэрбум төгрөгийн өртэйгээрээ бусад Төрийн өмчтэй үйлдвэр, аж ахуйн газруудаа бараадуулалгүй толгой цохиж яваа.
Өнгөрсөн сарын 30-ны байдлаар “Төрийн орон сууцны корпораци” нь Хөгжлийн банкны зээлийн өглөгт 278.9 тэрбум төг, Сангийн яамны өглөгт 30.3 тэрбум, Барилгын ажлын гүйцэтгэгч компаниудад өгөх өглөгт 164.2 сая төг, Чанарын баталгааны барьцааны өглөгт 4.3 тэрбум төгрөг төлөхөөр байсан. Гуравхан хоногт энэ өрнөөсөө төлж барагдуулж чадсан нь юу л бол доо.
Тэгээд ч Ж.Хичээнгүйгийн удирдаж байгаа энэ байгууллагын нийт өглөгийн хэмжээ 313.5 тэрбум төгрөгт хүрчихжээ. Гуравхан жил хоёр сар гаруйн хугацаанд Ж.Хичээнгүй ерөнхий захирлаар нь ажиллахдаа ТОСК-ийн өрийг нь нэмсэн болохоос биш буулгасангүй. Бууруулах санаачилга гаргаагүй явна.
Өдгөө ТОСК-ийн нийт авлагын хэмжээ 254 тэрбум төгрөг болж, нийт авлага өглөгийн зөрүүг 59.5 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа юм билээ. Ийм байхад П.Жасрай агсны ач Ж.Хичээнгүйг сайн ажилласан гэж хэлж болохгүй байх л даа.
Өнгөрсөн 2019 оны борлуулалтын төлөвлөгөөндөө Эко-Яармаг төслөөс 5.6 тэрбум, Хөвсгөл-Зүүн Мөрөн хорооллоос 11.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа, Техникийн хяналтын орлогоос 9.2 тэрбум төг авахаар оруулсан нь үндэслэлгүй хөөрөгдсөн өндөр үзүүлэлт болжээ. Ж.Хичээнгүй захирлаар нь ажилласнаас хойшхи Сүүлийн гурван жилийн хугацаанд төсөл хөтөлбөрүүдэд Хөрөнгө оруулалт огт хийгдээгүй гэж ажилтнууд нь нотлодог бас шилэн дансны хөтлөлтөөс нь илтод харагддаг.
Бүр 2017 оны 4-р сард Бээжин хотод Хөрөнгө оруулагчдын форум дээр 650 сая долларын хөрөнгө оруулалт хийх санамж бичиг зурах ажлыг эсэргүүцэн хэрэгжүүлж чадаагүй байдаг. Аливаа асуудлыг шийдэх, хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой байсан үед нь буюу 2017 онд төрийн орон сууцны корпорацид хөрөнгө оруулалт татах боломжийг ашиглаж чадаагүй явна
Ингэж ТОСК-д хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа нь Ж.Хичээнгүйг аливаа хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийх чадваргүй, ажил амьдралын туршлагагүй харуулж,нотлоод байгаа юм биш үү гэж ажилагсад нь эргэлзэхэд хүргэх болжээ.
Тэгсэн мөртлөө ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажилдаа нэг ч ирээгүй хүнд 23.5 сая төгрөгийн цалин олгож, хөрөнгө мөнгө шамшигдуулан, төрийн өмчит компанид хохирол учруулсан. Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга М.Батдаа 39.1 сая төгрөг, Барилга байгууламжийн захиалагчийн газрын дарга М.Оригжавт 9 сая төгрөг, Захиргаа, санхүүгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Ариунжаргалд 13 сая төгрөг, мэргэжилтэн Шийлэгзаяад 3.5 сая төгрөг мэргэжилтэн Ариунзулд 5.3 сая төгрөг, мэргэжилтэн Мөнгөнчимэгт 2.4 сая төгрөгийн нөхөн олговор тус бүр олгосон нь хууль зөрчснийг Үндэсний аудитбн шалгалтаар тогтоочихоод байхад л толгойг нь илэн суулгасаар байна.
Энэ баримт нь Үндэсний аудитын газар, 2018 он, ТОСК ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хийсэн Гүйцэтгэлийн аудитын тайланд тодорхой бичигдсэн байх юм. Монголчууд сайн хүний үр, сайн гүүний унага гэж удам судар,угшилыг хардаг. Бас дээд гурван үеийнх нь намтар түүхийг харж бичүүлж, уншиж,судлаж төрийн албанд томилдог уламжлалтай. Харин П.Жасрай агсны ач хүү Ж.Хичээнгүйгийн толгойг илээд л яваад байх юм уу даа.













