FM радиогийн хөтлөгч Б.Цогтгэрэл Н.Энхбаярын хамаатан хэмээн тодорч ТВ-9 телевизийн “Ардын парламент” нэвтрүүлгээр МАН-ын өнөөгийн удирдлагыг муулж явсан удаатай. Н.Энхбаяр балран доройтонгуут У.Хүрэлсүхийг бараадан тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үзэл сурталч байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Шилэн данс”-ыг хөтлөн МАН-д нэр нүүр олсон билээ.
Ийнхүү АН-ын нөхдийн бөгс сайн ухсан учир Зам тээврийн сайд болж төмөр замд 1000 воган шахсан хэргээр АТГ шалгагдсан. Ямартай ч радиогийн хөтлөгч асар хурдан баяжиж 570 машин унаж Зайсанд хаус худалдан авсан. 2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт дэвшихээр бэлэг сэлт барин гүйсэн байсан ч нам нь тоогоогүй.
Түүний оронд М.Энхболдын фракцийн Д.Өнөрболорыг дэвшүүлсэн. Б.Цогтгэрэл хоолоо булаалгасан гөлөг шиг “Сөүл”-ийн Д.Өнөрболорт илэрхий хорсон түүнийг унагах улмаар Сэлэнгэ аймагт МАН-аа унагах гэсэн ч үр дүнд хүрээгүй. Өдгөө тэрбээр “Шилэн данс”-аа хөтлөнө хэмээн ил цагаан ярих болжээ. Хамгийн анхны сумаа Монгол банк, Эрдэнэт үйлдвэр рүү чиглүүлэн тавьсан байна. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ гэхээр Б.Цогтгэрэлд албан тушаал өгөхгүй бол Ардын намынхаа эсрэг үзнэ гэсэн дохио юм.













